Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Нэг жилд нэг зуун кг гээсэн эр
setgel sergeesen saihan medee bna...bayarlalaa...hahah...bi targan yum shig comment bolchlooshd...
43 настай Томас МакИнтайр өнгөрсөн жил яг 196 кг жинтэй, бүсэлхийгээрээ өндрөөсөө даруй 10 см илүү буюу 187 см, байж. Харин тэр нэг жилийн хугацаанд 110 кг-аа гээж манай гариг дээр хамгийн хурдан турсан хүн болоод байна. Өнөөдөр тэр 86 кг, бүсэлхийгээрээ ч 86 см.

1. Томас хэтэрхий таргандаа байнга л санаа зовж, залуугаараа л үхэх нь дээ хэмээн санааширдаг байлаа. Даралт ихсэх, шингэн дутагдах гээд байсхийгээд л эмчид ханддаг юм чинь.

2. “Уг нь би өөрийнхөө жингийн тухайд ямагт шоглож нөхөддөө ярьдаг л даа. Дотроо бол байнга л санаа зовж, үхлийн тухай боддог байлаа. Тэгээд л өөрийгөө тайвшруулахын тулд идээд л байдаг байсан. Зоогийн газрын менежер Томас үнэндээ 20 жилийн өмнө хөл бөмбөг тоглохоо больсноос хойш л таргалж эхэлсэн байна.

3. Таван жилийн өмнө хуримлахдаа ирээдүйн эхнэрээсээ том размерийн костюм авахдаа тун ч их ичсэн байна. Уг нь тэр жингээ хасах гэж олон янзаар оролдож, хоолоо сойж хүртэл байж л дээ. Тэгээд ч уйгагүй, удаан хугацаагаар ситемтэй хийхгүй болохоор төдхөн дахиад л жин нэмдэг байсан гэнэ.

4. Ингээд өнгөрсөн оны хоёрдугаар сард нэг найз нь түүнийг тураах “Slimming World” төвд бүртгүүлж өгч. “Тухайн үедээ ч энэ төв надад тус болж чадна гэдэгт итгэхгүй л байсан. Яахав дахиад л нэг оролдоод үзье гэж бодож байлаа. Гэтэл одоо энэ....” хэмээн Томас ярьж байна.

5. Эхний долоо хоногт таван кг орхиод л итгэл төрж эхэлсэн. Тэгээд л бүхий л зааврыг нь дагаад долоо хоногт гурван удаа гүйж, нохойгоо салхилуулан зугаалж, спортоор хичээллэж эхэлж.

6. Хамгийн гол өөрчлөлт бол түүний дотоод сэтгэлийн өөрчлөлт. Тэр өөртөө итгэлтэй болж, машин жолоодож суран, хүүхдийн тухай бодох болсон байна. Өмнө нь тэр ямар байлаа даа. Ердөө л диван дээр хэвтээд телевизор үзээд, бас иддэг байсан шүү дээ.

7. “Одоо бол би аз жаргалтай байна. Хэзээ нэгэн цагт хүүхэдтэй болбол маш идэвхтэй, ажил хэрэгч аав болно. Одоо би дасгал хийж, ерийн хүмүүсийн нэгэн адил сэтгэлд өөдрөг явдаг болсон” гэж Томас ярьж байна.

0 Сэтгэгдэл
2013.08.07