Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Ширэнгэнд 40 жил амьдарсан аав хүү хоёр
1973 онд Вьетнамын дайн дуусаагүй байхад сураггүй алга болсон эцэг хүү хоёрыг саяхан ширэнгэн ойд маугли шиг амьдарч байхыг нь олжээ. Тэдний тосгоныг америкийн онгоц бөмбөгдөх үеэр гэр бүлийн нь бүх хүмүүс үрэгдэж харин тэр хоёр сураггүй алга болсон юм байна. Аав хүү, “Маугли”-нууд суурин газраас ердөө 40 км-ийн зайд орших ширэнгэн ойд байсан ч тэд соёлт ертөнцөөс бүрэн ангид байж хэл яриагаа ч мартахад хүрсэн байна. Өдгөө 82 настай эцэг нь вьетнамын нэг аялгуугаар гайгүй ярьж байгаа ч 41 настай хүү бол сайндаа л хэдхэн үг мэддэг гэнэ. Тэд 40 жилийн туршид үндсэндээ ногоо идэж, хааяа ангийн махаар хооллон, модны холтос төдийгөөр эрхтнээ халхлан амьдарч байжээ. Тэд модон дээр таван метрийн өндөрт ер бусын овоохойд амьдарч байсан байна. Одоо тэдэнд эмнэлгийн тусламж үзүүлэн, орчин үеийн амьдралд дасгаж нийгэмшүүлэхээр ажиллаж байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл