"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна
“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
“МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ
Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
“West Life”-ийн Шэйн Филан дампуурч, 18 сая фунтийн хөрөнгөө алджээ
Нэгэн үе дэлхий дахиныг шуугиулж байсан “West Life” хамтлагийн ахлагч Шэйн Филан дампуурч, 18 сая фунтээр үнэлэгдэх бүхий л хөрөнгөө алджээ. Тэрээр өөрийн хамгийн хайртай, өөрийн гараар босголцсон гэр бүлийнхээ байшинг, бүр хуримын бөгжөө хүртэл алдсан байна.
Шэйн хамтлагтаа дуулж байхаасаа л ахтайгаа хамтран компани байгуулж, Ирландад барилгын бизнест хөрөнгө оруулж эхэлжээ. 2000 оны эхээр эхэлсэн түүний бизнес эхэндээ бүтэмжтэй байж, асрах газар, 60 гаруй хаус барих гээд өндөр үнэтэй газар худалдан авсан байна. Газар авахын тулд тэрээр өөрөөсөө багагүй хөрөнгө гаргаж, мөн банкнаас зээл авчээ. Гэтэл 2008 онд дэлхийн эдийн засаг хямрах үеэр Ирландын банк санхүүгийн салбар ч донсолж, Шэйнийг зээлээ төлөхийг шаардсан байна. Гэтэл түүний худалдаж авсан газрынх нь үнэ навс унасны дээр үл хөдлөх хөрөнгө, байшин барилгуудын үнэ ч асар хямдхан болсон юм. Энэ санхүүгийн бэрхшээл “West Life” –ийг тарах үетэй бараг давхцаж, нэгэн үе Шэйнийн амьдрал тэсвэрлэшгүй хүнд болж иржээ. Гурван жаахан хүүхэдтэй. Гэтэл хамаг хөрөнгөө, бүр тэднийхээ хүн болсон гэрийг хүртэл зарахад хүрч. Эцэс төгсгөлгүй мэт олон өр төлбөр түүнд хэцүү байсан учир Шэйн дампуурлаа зарлаж, улмаар 500 фунтээс дээш үнэтэй бүх зүйлээ мэдүүлэх ёстой болсон байна. Өсвөр наснаасаа дурлаж хайрлан нэг гэр бүл болсон эхнэртэйгээ солилцсон хуримын бөгж нь 33 мянган долларын үнэтэй эд байсан учир энэ хомрогонд өртөж, гэрлэлтийн баталгаа болсон бөгжөө хүртэл хураалгажээ.

Ингээд дэлхийд цуутай хамтлагийн дуучин 10 гаруй жилийн турш дуулж, хөдөлмөрлөж цуглуулсан 18 сая фунтийн эд хөрөнгөнөөсөө банкиндаа 5500 фунт, халаасандаа ердөө 100 фунттэй л үлдэж хоцорсон байна. Энэ бүхэн түүнд маш хэцүү байсан ч эхнэр нь түүнийг дэмжиж, “Чамд мөнгө байхгүй ч хоолой чинь байгаа цагт бүх зүйл сайхан болно. Хүүхдүүд минь эрүүл саруул байна. Тэдний нэг нь өвдөж, үүнээс дор байдалд орсон бол яах вэ” хэмээн зоригжуулжээ.
Одоо Шэйн амьдралаасаа сургамж авч, түүнийгээ дуу болгон, шинэ уран бүтээл хийж байна. Хүнд хэцүү үеийг хамтдаа даван туулсан эхнэртээ зориулан олон сайхан дуу хийснээ “Миний бүх зүйл” нэртэй цомог болгон гаргахаар ажиллаж байгаа ажээ.

Uneheer saihan ger bul bna. Uhaantai emegtei ooriin garaar oron geree bosgodog gesen surgaalt ugs sanaand orood irlee. Iin saihan zovlogch bgaa bolohoor amidral in omnohoosoo iluu sain bolno gej bodoj bna.
uhaantai zaluu shuu
Нэгэн үе дэлхий дахиныг шуугиулж байсан “West Life” хамтлагийн ахлагч Шэйн Филан дампуурч, 18 сая фунтээр үнэлэгдэх бүхий л хөрөнгөө алджээ. Тэрээр өөрийн хамгийн хайртай, өөрийн гараар босголцсон гэр бүлийнхээ байшинг, бүр хуримын бөгжөө хүртэл алдсан байна. Шэйн хамтлагтаа дуулж байхаасаа л ахтайгаа хамтран компани байгуулж, Ирландад барилгын бизнест хөрөнгө оруулж эхэлжээ. 2000 оны эхээр эхэлсэн түүний бизнес эхэндээ бүтэмжтэй байж, асрах газар, 60 гаруй хаус барих гээд өндөр үнэтэй газар худалдан авсан байна. Газар авахын тулд тэрээр өөрөөсөө багагүй хөрөнгө гаргаж, мөн банкнаас зээл авчээ. Гэтэл 2008 онд дэлхийн эдийн засаг хямрах үеэр Ирландын банк санхүүгийн салбар ч донсолж, Шэйнийг зээлээ төлөхийг шаардсан байна. Гэтэл түүний худалдаж авсан газрынх нь үнэ навс унасны дээр үл хөдлөх хөрөнгө, байшин барилгуудын үнэ ч асар хямдхан болсон юм. Энэ санхүүгийн бэрхшээл “West Life” –ийг тарах үетэй бараг давхцаж, нэгэн үе Шэйнийн амьдрал тэсвэрлэшгүй хүнд болж иржээ. Гурван жаахан хүүхэдтэй. Гэтэл хамаг хөрөнгөө, бүр тэднийхээ хүн болсон гэрийг хүртэл зарахад хүрч. Эцэс төгсгөлгүй мэт олон өр төлбөр түүнд хэцүү байсан учир Шэйн дампуурлаа зарлаж, улмаар 500 фунтээс дээш үнэтэй бүх зүйлээ мэдүүлэх ёстой болсон байна. Өсвөр наснаасаа дурлаж хайрлан нэг гэр бүл болсон эхнэртэйгээ солилцсон хуримын бөгж нь 33 мянган долларын үнэтэй эд байсан учир энэ хомрогонд өртөж, гэрлэлтийн баталгаа болсон бөгжөө хүртэл хураалгажээ.

Ингээд дэлхийд цуутай хамтлагийн дуучин 10 гаруй жилийн турш дуулж, хөдөлмөрлөж цуглуулсан 18 сая фунтийн эд хөрөнгөнөөсөө банкиндаа 5500 фунт, халаасандаа ердөө 100 фунттэй л үлдэж хоцорсон байна. Энэ бүхэн түүнд маш хэцүү байсан ч эхнэр нь түүнийг дэмжиж, “Чамд мөнгө байхгүй ч хоолой чинь байгаа цагт бүх зүйл сайхан болно. Хүүхдүүд минь эрүүл саруул байна. Тэдний нэг нь өвдөж, үүнээс дор байдалд орсон бол яах вэ” хэмээн зоригжуулжээ.
Одоо Шэйн амьдралаасаа сургамж авч, түүнийгээ дуу болгон, шинэ уран бүтээл хийж байна. Хүнд хэцүү үеийг хамтдаа даван туулсан эхнэртээ зориулан олон сайхан дуу хийснээ “Миний бүх зүйл” нэртэй цомог болгон гаргахаар ажиллаж байгаа ажээ.

0 Сэтгэгдэл
2013.08.25
2013.08.10























