Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хэзээ үхэхийг урьдчилан хэлдэг бугуйн цаг гарлаа

Британийн физикч эрдэмтэд хүний амьдрах хугацаа, нас барах он сар өдрийг тодорхойлдог бугуйн цаг бүтээсэн байна. Ланкастерийн их сургуулийн хоёр физикч ердөө л бугуйн цаг шиг энэ гайхамшигт төхөөргийг зохион бүтээжээ. Энэ нь ердөө л хүний арьсны гадаргуугаар дамжуулан хүний биеийн эд эсийг мэдрэх зарчим дээр тулгуурласан гэнэ. Цусан хангамж, судасны цохилт, артерийн даралт зэргээр биеийн эд эсийн өөрчлөлт, насжилтыг тодорхойлж байгаа юм байна. Энэ бүхнийг 100 баллын шаталбараар хэмжиж хэрэв 100 байвал цэвэр эрүүл, залуу организм байх бол 0 гарвал үхэлд хүрлээ л гэсэн үг.
Энэ төхөөрөг бас хүний хөгшрөлтийн явц ямар байгааг урьдчилан мэдэж гурван жилийн өмнөөс таамаглаж чадна гэнэ. Тэгэхээр хүн “За даа би эмчид хандах хэрэгтэй юм байна” гэдгээ мэдэх боломжтой болж байна гэсэн үг. Ер нь энэ төхөөргийн тусламжтайгаар эмч нар тухайн хүний биед ямар өвчин үүсч эхэлж байгааг мэдэх юм байна. Британийн хэвлэлүүдэд бичсэнээр бол энэ чухал төхөөрөмжийг эмч нар гурван жилийн дараанаас хэрэглэж эхлэх юм байна. Энэ багажийг бүтээлцсэн профессор Анета Стефановска цаашдаа энэ тестийн өгөгдхүүн нь улам нарийн болж тухайн хүн амьдрах хэдий хугацаа үлдсэнийг нарийн тодорхойлдог болно гэжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан