Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тээврийн хэрэгслийн бүртгэл чирэгдэлгүй болсныг иргэд сайшааж байна

“Автотээврийн үндэсний төв”-ийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс нь нийслэл, орон нутагт автотээврийн хэрэгс­лийн шилжилт хө­дөлгөөнийг бүртгэх үйл ажиллагааг эрхлэн явуулдаг. Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг “Хөсөг трэйд” ХХК-ийн байранд бүртгэдэг байхад иргэд үйлчлүүлэгчид төрийн үйлчилгээ хүнд сурталтай, хотын нэг захаас нөгөө зах руу явж байж бичиг баримтаа цуглуулдаг, цаг зав гарзадсан, үйлчилгээний цонх цөөн, заал жижигтэй, тав тухгүй газар үйлчилдэг гэх мэт маш их гомдол, шүүмжлэл байнга гаргадаг байсан.
Тэгвэл энэ бүхнийг өөрчлөн тус хэлтэс нь нийслэлийн Сүхбаатар дүүрэгт байрлах “Рояал плаза” ХХК-ийн байр буюу Циркийн өргөтгөлийн байранд шилжин ирж, бүх үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, иргэдэд төрийн үйлчилгээг  чирэгдэлгүй, чанартай, тохилог орчинд үзүүлэх болсонд иргэд сайшаалтай хандаж байна.
Учир нь, байрлал өөрчлөгдсөнөөр үйлчилгээний танхим 1,5 дахин том болсноос гадна үйлчилгээний есөн цонх зэрэг ажиллаж, банк болон даатгалын байгууллагууд нэг дор байрлан нэг цэгийн үйлчилгээ үзүүлэн, хүлээлгийн танхимд зургаан ширхэг хяналтын  камер суурилуулж өгснөөр гарч болзошгүй аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд тав тухтай орчинд түргэн шуурхай үйлчлүүлэх олон давуу тал бий болжээ.  
Мөн зориулалтын авто машины зогсоол дээр зохи­цуулагч ажиллуулж тээврийн хэрэгслүүдийг зохи­цуулан ажиллаж байгаа нь үйлчлүүлэгчдийн сэтгэлд ихэд нийцэж байгаа юм. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан