Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орон орны гаж хоол

Энэ ертөнцийн таван хэлийн олон чинь ёстой л нисдэгээс онгоц, газраар явдгаас танк л идэхгүй юм даа. Нэг талаас хязгааргүй өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангах гэсэн арга бол нөгөө талаас газар газрын үндэстний зан заншил, уламжлал, хоолны урлаг юм уу даа. Тэгээд ч НҮБ саяхан хүмүүст шавь жидэх нь хамгийн их илчлэгтэй хэмээн санал дэвшүүлсэн.

Гэхдээ л өнөө ч гэсэн Перуд мэлхийний шүүс ууж, хятадад шавьж, могойн мах, тайванд могойн өндөг, өт бясаа иддэг шүү дээ. Царцаа дэвхрэг,


1.    Перугийн мэлхийн шүүс. Амьд мэлхийн элдэв амттан, зөгийн бал, дарстай холин шууд бэлтгэнэ.


2.    Япончууд жижиг хавчнуудыг амьдаар нь шарж иддэг, заримдаа толгойг нь авна, эсвэл тэр чигээр нь төрөл бүрийн амттантай хамт шараад иднэ.


3.    Согтуу хавчнууд. Энэ бол дээр дурдсан японы асшитай төстэй. Гэхдээ эхлээд өндөр градусын “Baijiu” архинд хийж байгаад дараа нь бэлтгэж иднэ


4.    Боливчуудын амттай хоолны нэг бол хонины толгойн махан шөл


5.    Ази Африкийн уламжлалт нэг хоол бол муурын мах. Кот-д’ Ивуарт бол тансаг зоогийн газруудын байнгын хоол.


6.    Никарагуагийн аль ч зах дээр яст мэлхийн мах элбэг


7.    Индонезийн Жокьякарта хотын  зоогийн газруудад аварга могойн махаар хоол хийнэ. Долоо хоногтоо энэ орчимд 1000 орчим аварга могойг хүнсний хэрэгцээнд зарж борлуулдаг.


8.    Харин Тайванд бол могойн өндөг, зулзагаар хоол хийдэг


9.    Хятадын могойн махан шөл эрүүл мэндэд их сайн гэдэг


10. Суданд харин тэмээний мах, ялангуяа дотор эрхтэн, элэг, зүрх, ходоод их гүйлгээтэй. 1996-2002 онд гэхэд л Суданд 72-81 мянган тонн тэмээний мах бэлтгэсэн гэдэг.


11. Вьетнамын гудамжинд нохонй мах зарж байх нь элбэг. Ер нь нохойн мах бол дорно зүгийнхний уламжлалт хоол


12.  Өмнөд Солонгост нохойн махан шөлийг посинтхан юм уу, кэжангук хэмээнэ. Үүнийгээ хүнд зориг хатуужил олгодог хоол гэдэг.


13. Хятадад ямар ч амьтны бэлгэ эрхтэнг гойд амттай гэдэг. Ихэвчлэн бух, нохойн эрхтнийг иднэ.


14. Гонконгийн зоогийн газрууд сармагчны тархиар хоол хийдэг. Камбожид ч гэсэн аль зах дээрээс хямд үнээр худалдаад авдаг бүтээгдхүүн.


15. Вьетнамд хархны мах бол хаа ч таарах амттан.


16. Өмнөд америкийн олон бүс нутагт далайн усан гахайн  махыг шарж иднэ.


17. Мадагаскарт лемпурын махаар хоол хийх нь элбэг


18. Хятадын Жэцян мужид тахианы өндгийг яг ангаахай болохоос нь өмнөхөн чанаж хоол хийнэ.


19. Хилэнцэт хорхой бол Хятад, тайландын хүнсний зах зээлд гол нэрийн бүээгдхүүн болно. Одоо бүр АНУ, голландын тансаг зоогийн газруудад ийм хоол үзэгдэх болсон.


20. Камбожийн Кампонгтям мужийн гудамж, зах зээлд үст аалзыг хаа сайгүй зарж байдаг.


21. Шинэ Гвиней, Лаост Nephilidae төрөл зүйлийн аалзыг мөн л тосонд шарчихад хамгийн тэжээллэг хоол гэдэг.


22. Пакистаны Лахорт ямааны толгой шийрээр хийдэг “сири пайя” гэдэг хоолыг өглөөний хоолонд их хэрэглэнэ.


23. Шотландад хонины дотор эрхтнүүдийг ходоодонд нь чихэж болгодог үндэсний хоол бий.


24. “Noma” сүлжээ зоогийн газар шоргоолжны салат 300 долларын үнэтэй шүү дээ.


25. Шоргоолжны өндгөөр хийдэг эскамолес гэдэг хоол. Ганцхан өндгийг үүрний доор найман метрийн гүнээс гаргаж авдаг гэсэн.


26. Колумбын Баричара хотын олонхи зоогийн газарт шоргоолжоор бэлтгэсэн соусыг “Кулонас” гэдэг


27. Саудын Аравийн 75 см хүрэх аварга гүрвэлийн цусыг биеийн дархлааг сайжруулж, олон өчнийг анагаадаг гэж ярьдаг.


28. Галууны үр хөврөл нь бүрэлдчихсэн  өндгөөр хийдэг энэ хоолыг балют гэнэ. Камбож, Таиланд, Лаос, Вьетнам, Малаизад түгээмэл. Филиппинд бүр үйлдвэрлэлийн аргаар бөөнөөр нь бэлтгэнэ.


29. Зуун жил болсон өндөг. Зуу нь ч юу юм бэ, хэдэн долоо хоног, хэдэн сараар хадгалж “муудсан” өндгөөр хийдэг хоол бол хятадынх. Үүнийгээ мэдээж төрөл бүрийн амттанаар чимж, хачирлаад иднэ.


30.  Тайчууд хулсны өтөөр шөл, салат гээд төрөл бүрийн нарийн хоол хийнэ. Энэ нь баруун зүгийнхэнд бол эрдэнэ шишинй хатаамлыг санагдуулдаг амттай.


31. Далдуу модны үндсэнд бадаг хорхой, өтөөр хийдэг нэгэн төрлийн хоол дорнод Индонезид  их нэрд гарсан хоол.


32. Casu marzu бол ямааны сүүг өттэй хольж хийдэг нэгэн төрлийн бяслаг.


33. Ихэвчлэн умард нутгийнхан ямар нэгэн амьтныг алаад хэдэн сараар газарт булж өт хорхойнд идүүлэн, мах арьс нь хатаад ирэхээр борж болсон хойно нь гарган авч иддэг.


34. Шведийн үндэсний хоол гэдэг Сюрстрёмминг сельдь загас, түрстэй нь хамт  хийнэ.


35. Буурцгаар хийдэг нэгэн төрлийн хоол-Натто. Жантай хольж исгэн хонуулаад бараг л аммиак шиг хурц үнэртэй болгож иддэг.


36. Гренландын аварга загасны булчин махыг дөрвөөс доошгүй сараар хатааж бэлтгэдэг нэгэн төрлийн борц


37.  Өмнөд Африкийнхны бэлтгэдэг шөнийн эрвээхэйн хатаамал, уураг ихтэй хоол гэдэг.


38. Японы хуучцуул зөгий, хэдгэнээр ёстой төрөл бүрийн хоол бэлтгэдэг. Ухаандаа хатинго гэдэг бол зөгийн авгалдайгаар бэлтгэдэг хоол.


39. Жаран хөлт гэдэг өт бол хятадын Зянсу мужийн Сучжоу нутгийнхны бас л нэг эрхэмсэг хоолны нэг.


40. Тайландад азийн бясааны нэг төрөл Lethocerus indicus-ээр хоол хийнэ. Филиппинд бол далавч, хөлийг нь тасдаж байгаад иддэг


41. Мексикт царцаагаар ёстой төрөл төрлийн хоол хийдэг. Юутай хольж яаж хийснээрээ л ялагаатай.


42. Бали арлынхан соныг кокосын сүүтэй хольж, сармисаар амтлан нэгэн төрлийн амтат хоол хийдэг байна.


43. Солонгост нэрд гарсан, их түгээмэл хоол бол саннакчи. Энэ бол багавтархан амьд наймаалжийг цуу, тосонд хольж иддэг хоол.


44. Италичууд далайн зарааг бариад шууд л гэдсийг нь хагалж иднэ.


45. Хойд Вьетнамын оршин суугчид галуу, нугас, гахайн шинэхэн цусыг халуунаар нь л ууж орхино.


46. Кивиак гэдэг бол арктикийн бүс нутгийн ард түмний түгээмэл хоол. Хав загасны гулууз махыг толгойг нь аван зургаа долоон сараар хөлдөөн хадгалж байгаад шинэ жилийн ширээн дээр бэлтгэж тавьдаг, уламжлалд зоог. Манайхаар бол хонины ууц, америкчуудынхаар бол цацагт хяруул юм уу даа.

0 Сэтгэгдэл
Айж үхлээ
4 бол яанзын шдээ манай тарвагыг гадныхан бас л муухай л гэдэгшдээ
iim ym edsen door turj vhsen der zawaan ym aa oligtoi 1 ch hool alga bn
Монголчууд мэрэгч амьтны мах иддэг. Тэрүүгээрээ хорхог, боодог хийж иднэ гээч бүр
aimshgiin hool bas bainaa aa bn
manai hoolnuud alga l baina daa. tarvaganii boodog, aduunii ums, hurganii zasaa ene ter chini ene jagsaaltad oroh l yum bna
goe bainaa shuls goojij bn
harsan chin aimar um bna. Gehdee uls ulsiin soyol, iddeg hool hurtel oor oor um daa. Bid ch ter nutagt bsan bol mun l idne shuu dee.
golio carcaa ih tejeelleg n unen ium bilee manai nutgiin neg tiim hyyhed alga bolood 3 sar bolson oldohgyi syyld olson turj uhsen baih gecgeej baisan tegtel golio carcaa ideed byr goliison baisan shyy
iim hool idheer targaldaggyi turaadag bas goolig boldog gesen aziinhan tiim l baidag ohid emegteichuud mini anhaarah l zyil shuu mungu zarsnaas zun namaer golio carcaagaa hataagaad awchihwal zugeerdee
manaihan ulsuj uheh boloogui ium bn oo malaa duussan ch eh ornii min hurs shoroond iimerhyy hool zunduu bii idej baisan shyy zugeer l ium bilee
Манайхны тарвага туламлаж боож иддэг нь гадныханд сонин санагдах байхдаа.
aay балиараа
Za yostoi bardaggui davaa bna daa....
IU BE MANAIHNIIG L ZABAAN HOOL IDDEG UMHII VNERTEI LGEED BDAG ED NAR IU BE HVNII SANAAND OROMGVI ZABAAN IUM IDEH IUMAA OI GUTCHLAA EOEOEOE
puuu zarim ni arai l hool bna
iim yum idsenees olsoj uhsen ni 100 huvi deer
yaaj iddeg bainaa
ee ***** monh tenger mini
Хамгийн их уншсан