Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Тархиа хөгжүүлмээр байна уу? Lumosity-г ашигла
Дунд эргэм насны ихэнхи хүмүүсийн тархины үйл ажиллагаа буурснаас хэдхэн хормын өмнө бодож байсан зүйлээ эргэж санахгүйгээс бухимддаг. Тухайлбал саяхан хэрэглэж байсан эд зүйлээ хаана орхисноо, хуучны танилынхаа нэрийг, залуу байхдаа шүтдэг байсан хамтлагийнхаа нэрийг хүртэл заримдаа бодоод бодоод олдоггүй. Энэ нь нийгмийн харилцаа, цаашлаад хувийн амьдралд ч асуудал үүсгэсээр байна. Тэгвэл мэдрэлийн системийн шинжээчдийн үзэж буйгаар энэ нь бидний биеийн олон булчингуудаа хөгжүүлж олон цаг зарцуулдаг шиг тархинд ч бас тийм хэмжээний тэжээл хэрэгтэй байдаг гэнэ. Ингэснээр танин мэдэхүйн үндсэн үйл ажиллагааг тодорхой хэмжээгээр сайжруулж тархинд дасгал болно. Тархи мэдрэлтэй холбоотой бидний хамгийн сайн мэдэх үйл явц бол аливаа нэг зүйлийг бодох, түүнийгээ эргэн санах байдаг. Хамгийн сонирхолтой нь энэ зууны хамгийн гайхамшигтай нээлт болох интернетийг ашиглан оюун ухаанаа сэргээх бүрэн боломжтой байгаагийн нэг жишээ нь Люмосити хэмээх тархи хөгжүүлэх хөтөлбөр юм.
Сан Франциско хотод байрлах веб хөгжүүлэгч компанийн бүтээсэн тус бүтээл нь одоогоор хамгийн их ач холбогдолтой цахим орчинд тооцогдоод байна. Люмоситиг зургаан долоон хоногийн турш хэрэглэсэн оюутнуудын математикийн хичээлийн үр дүн 34 хувиар нэмэгдсэн нь батлагджээ. Люмоситиг хүссэн хэн бүхэн хэрэглэж болох бөгөөд үнэгүй бүртгүүлэн нэвтэрснээр тархиа бүрэн дүүрэн ажиллуулах боломжтой аж.
Дунд эргэм насны ихэнхи хүмүүсийн тархины үйл ажиллагаа буурснаас хэдхэн хормын өмнө бодож байсан зүйлээ эргэж санахгүйгээс бухимддаг. Тухайлбал саяхан хэрэглэж байсан эд зүйлээ хаана орхисноо, хуучны танилынхаа нэрийг, залуу байхдаа шүтдэг байсан хамтлагийнхаа нэрийг хүртэл заримдаа бодоод бодоод олдоггүй. Энэ нь нийгмийн харилцаа, цаашлаад хувийн амьдралд ч асуудал үүсгэсээр байна. Тэгвэл мэдрэлийн системийн шинжээчдийн үзэж буйгаар энэ нь бидний биеийн олон булчингуудаа хөгжүүлж олон цаг зарцуулдаг шиг тархинд ч бас тийм хэмжээний тэжээл хэрэгтэй байдаг гэнэ. Ингэснээр танин мэдэхүйн үндсэн үйл ажиллагааг тодорхой хэмжээгээр сайжруулж тархинд дасгал болно. Тархи мэдрэлтэй холбоотой бидний хамгийн сайн мэдэх үйл явц бол аливаа нэг зүйлийг бодох, түүнийгээ эргэн санах байдаг. Хамгийн сонирхолтой нь энэ зууны хамгийн гайхамшигтай нээлт болох интернетийг ашиглан оюун ухаанаа сэргээх бүрэн боломжтой байгаагийн нэг жишээ нь Люмосити хэмээх тархи хөгжүүлэх хөтөлбөр юм. Сан Франциско хотод байрлах веб хөгжүүлэгч компанийн бүтээсэн тус бүтээл нь одоогоор хамгийн их ач холбогдолтой цахим орчинд тооцогдоод байна. Люмоситиг зургаан долоон хоногийн турш хэрэглэсэн оюутнуудын математикийн хичээлийн үр дүн 34 хувиар нэмэгдсэн нь батлагджээ. Люмоситиг хүссэн хэн бүхэн хэрэглэж болох бөгөөд үнэгүй бүртгүүлэн нэвтэрснээр тархиа бүрэн дүүрэн ажиллуулах боломжтой аж.
0 Сэтгэгдэл





















