Барилгын салбарын 100 жилийн ойн аяны туг орон нутгаар аялж байна
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазар хүнд өвчний улмаас таалал төгслөө
“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ
Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг
Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
Гэдсэндээ, гэхдээ арьсныхаа цаахна зүрхтэй 24 жил амьдарсан хятад эр
Хятадын Хэнань мужийн иргэн Хуан Жунмин бол дэлхий дээр саяд сайндаа л тав тохиолдох ховор эмгэгтэй төрсөн хүн. Түүний зүрх хүмүүсийнх шиг цээжнийхээ зүүн хэсэгт биш харин гэдсэндээ байрласан гэнэ. Тэгэх тэгэхдээ бүр арьсныхаа цаахна болохоор амьсгалахад хүндээс гадна, багахан доргих, цохихыг андахгүй мэдэрдэг их эмзэг байжээ. Багад нь эмч нар ч удаан амьдрахгүй гэж хэлсэн байна. Тэгээд эцэг эх нь түүний бусад хүүхдүүдтэй ч тоглуулахгүй энхрийлдэг байж.
Гэхдээ л түүнд мэс засал хийхэд төлөх мөнгөгүйгээс энэ хэвээрээ явсаар өнөө хүрсэн байна. Ингээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр зар цуу болсны эцэст түүнд мэс засал хийж зүрхийг нь байх ёстой газарт нь шилжүүлэхэд шаардлагатай 200 мянган юань буюу 33 мянган доллар зургаа хоногийн хугацаанд цугларчээ.
Түүнийг энэ оны эхээр тосгоноосоо Ухань хотод ирж эмчид үзүүлэхэд эмч Дун Няньго нь түүний өнөө хүртэл амьд сэрүүн байгааг хараад нүдэндээ ч итгэхгүй байсан гэнэ. Олон цаг үргэлжилсэн мэс заслын дараа тэрээр бие нь илааршиж анх удаа хүн шиг чөлөөтэй явж, хөдөлж байгаа гэнэ.

***** ***** ***** *****
Хятадын Хэнань мужийн иргэн Хуан Жунмин бол дэлхий дээр саяд сайндаа л тав тохиолдох ховор эмгэгтэй төрсөн хүн. Түүний зүрх хүмүүсийнх шиг цээжнийхээ зүүн хэсэгт биш харин гэдсэндээ байрласан гэнэ. Тэгэх тэгэхдээ бүр арьсныхаа цаахна болохоор амьсгалахад хүндээс гадна, багахан доргих, цохихыг андахгүй мэдэрдэг их эмзэг байжээ. Багад нь эмч нар ч удаан амьдрахгүй гэж хэлсэн байна. Тэгээд эцэг эх нь түүний бусад хүүхдүүдтэй ч тоглуулахгүй энхрийлдэг байж. Гэхдээ л түүнд мэс засал хийхэд төлөх мөнгөгүйгээс энэ хэвээрээ явсаар өнөө хүрсэн байна. Ингээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр зар цуу болсны эцэст түүнд мэс засал хийж зүрхийг нь байх ёстой газарт нь шилжүүлэхэд шаардлагатай 200 мянган юань буюу 33 мянган доллар зургаа хоногийн хугацаанд цугларчээ.

Түүнийг энэ оны эхээр тосгоноосоо Ухань хотод ирж эмчид үзүүлэхэд эмч Дун Няньго нь түүний өнөө хүртэл амьд сэрүүн байгааг хараад нүдэндээ ч итгэхгүй байсан гэнэ. Олон цаг үргэлжилсэн мэс заслын дараа тэрээр бие нь илааршиж анх удаа хүн шиг чөлөөтэй явж, хөдөлж байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл
Zochin
Hitaduudiin tuhai medee mash ih garah yum. yagaad tegdeg yum boldoo
2013.08.26
2013.08.26
























