Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ
МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
Болгарын археологчид хор агуулсан бөгж олжээ
Болгар улсын археологчид саяхан нэгэн хачирхалтай зүйл олсон нь одоогоор дундад зууны үеийн хийц хэмээн тодорхойлогдоод буй бөгж юм. Энэ бөгж нь тухайн үеийн хэд хэдэн улс төрийн аллагад ашиглагдаж байсан хэмээн таамаглаад буйг албаны хүмүүс мэдээлж байна. Одоогоор 600 гаруй жилийн настай хүрэл бөгжийг 14 дүгээр зууны үеийн язгууртнуудын амьдарч байсан газрын ойролцоох Кейп Кайлакра гэж газраас хийсэн малтлагаас гаргаж авчээ. Үүнээс гадна алтан зүүлт болон сувдан ээмэг гэх зэрэг 30 үнэт эдлэл олдсон хэдий ч мэргэжилтнүүдийн анхаарлын хүрэл бөгж хамгийн ихээр татаад байна. Өөрөөр хэлбэл эдгээр зүйлс хор агуулж байсан нь хэд хэдэн шинжилгээгээр тогтоогдоод байна. Энэ талаар Малтлагын үйл ажиллагааг удирдан явуулсан Болгарын Үндэсний Археологийн Музейн төлөөлөгч Бонни Петруновагийн хэлснээр энэ бөгж нь Итали, Испаниас дамжин орж ирсэн байх магадлалтай. Цаашлаад нарийн шинжилгээгээр эрэгтэй хүн баруун гартаа зүүснээс гадна эрдэнэс агуулагдаж байсан нүх хор цутгахад хамгийн тохиромжтой гүн байсан гэв.

0 Сэтгэгдэл