96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Хамгийн баян нь Мадонна

“Forbes” сэтгүүл энэ жил хамгийн их орлого олсон олны танил хүмүүсийг тодруулсан байна. Өнгөрсөн оны зургаадугаар сараас энэ оны мөн үе хооронд хамгийн өндөр орлого олсон олны танил хүнээр дуучин Мадонна тодорчээ. Тэрээр 125 сая ам.долларын орлого олсон байна. Удаахь байранд найруулагч Стивен Спилберг оржээ. Алдарт найруулагч хуучны хитүүдээ үзүүлэх, тэдгээр хитүүдийнхээ сэдвээр “Universal” студид байгуулсан үзэсгэлэнгийн тасалбарын борлуулалтаас 100 сая ам.доллар олсон аж.
Гуравдугаар байранд тус бүр 95 сая ам.долларын орлоготой ажилласан гурван хүн орсон байна. Энэ гурав нь шинэ авьяастнуудыг тодруулах Английн “The X Factor”, “Got Talent” шоуны хөтлөгч Саймон Коуэлл, Америкийн “America"s Got Talent” шоуны хөтлөгч Говард Стерн,Британийн зохиолч Э.Л.Жеймс нар аж.
Удаалаад зохиолч Жеймс Паттерсон /91 сая ам.доллар/, “The Blaze” мэдээний төслийг үндэслэгч Гленн Бек /90 сая ам.доллар/, найруулагч Майкл Бэй /82 сая ам.доллар/ нар орсон байна.
Дуучин Леди Гага, “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны продюсер Жерри Брукхаймер нар тус бүр 80 сая доллар олсон байна. Харин гольфчин Тайгер Вудс, найруулагч Тайлер Перри хоёр тус бүр 78 сая ам.доллар олжээ. Эдний дараа хөтлөгч Опра Уинфри, “Төмөр хүн” Роберт Дауни, хөтлөгч Фил Макгроу, теннисчин Рожер Федерер, кино зохиолч Дик Вульв нар байжээ.

0 Сэтгэгдэл