Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ
МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
Үлгэрт гардаг анахай чинь үнэхээр байдаг юм биш биз
АНУ-ын Канзас мужийн Оверленд-Паркт бүдүүн модны үндэс рүү ухаж хийсэн нэгэн жижигхэн байшин бий болжээ. Жижигхэн хөөрхөн хаалгатай, дотор тасалгаандаа яг таарсан тавилга, сандал ширээ төдийгүй жижигхэн сав суулга, хивсэнцэр дэвсгэр хүртэл бий гэнэ. Улаан будгаар будсан хаалганы дэргэд шуудангийн хайрцаг ч байгаа.

Хэвлэлийнхэн энэ талаар сонирхож сураглахад хэнд зориулж, хэн ийм зүйл бүтээсэн нь олдоогүй байна. “Харамсалтай бидний зочлоход анахай өөрөө эзгүй байлаа” гэж орон нутгийн сурвалжлагч бичжээ. Хотын эрх баригчид ч үүнийг хэн хийснийг мэдэхгүй гэдгээ хэлжээ.

Одоо хотынхон үүнийг ихэд сонирхож тийш олны хөл тасрахгүй байгаа гэнэ. Зарим хүн үнэхээр одой хүн, ямх охин гэж байдаг юм биш байгаа гэж эргэлзэхэд хүрч байгаа юм байх. Сэтгэл нь хөдөлсөн нэгэн эмэгтэй бүр “Миний охин хаалганых нь дэргэд хэдэн чихэр тавьсан, хоёр цаг өнгөрөөд ирэхэд алга болчихсон байсан. Тэнд үнэхээр ямх охин амьдардаг юм билээ” гэж хөөрчээ.
humuusiin hobby, iim goyo ulgeriin zuil hiideg ni saihan yum ..

0 Сэтгэгдэл
2013.08.29
2013.08.29