Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ
МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
Аделийн аав хүндээр өвчилж, ач хүүтэйгээ уулзахыг хүсчээ
Дуучин Аделийг хүүхэд байхад нь орхиод явсан эцэг нь хорт хавдрөөр
өвдөж, амьдрах хоног нь тоотойхон болсон учир ач хүүтэйгээ уулзуулж
өгөөч гэж дуучнаас гуйжээ. Дуучны эцэг 51 настай Марк Эванс гэдэсний
хорт хавдраар өвчилж, мэс засал хийлгэсэн ч өвчин нь дахин сэдрэх
магадлалтай байгаа гэнэ. Охинтойгоо тааруухан харилцаатай байдаг тэрээр
энэ хүнд өдрүүдэд ач хүү Анжелогоо харахыг маш их хүсч байгаа ч Адель
бараг л зөвшөөрөхгүй байх хэмээн эмээж байна. Учир нь, Аделийг ид нэрд
гарч байх үед буюу хоёр жилийн өмнө Марк охиныхоо талаар хэвлэлд
ярилцлага өгсний дараа дуучин бүсгүй эцэгтэйгээ холбоо харилцаагаа
бүрмөсөн тасалжээ.

1991 онд Аделийг гурван настай байхад эцэг эх нь салж, Марк эхнэр хүүхдээ орхин явжээ. Гэвч Аделийг бага байх үед тэрээр охинтойгоо байнга холбоотой байдаг байж. Гэхдээ байнга архи уудаг эцэг нь Аделийн бага насанд тийм ч сайхан дурсамж үлдээгээгүй аж.
Адель эцэгтэйгээ муудалцсанаас хойш холбоо бариагүй хоёр жил гаруй болж буй бөгөөд хүүхэдтэй болсноо ч аавдаа дуулгаагүй байна. Харин аав нь түүнтэй ярилцах гэж сар бүр азхидал бичиж, менежерүүд рүү нь хоёр долоо хоног тутам залгадаг ч одоо хүртэл хүссэн хариугаа авч чадаагүй гэнэ.

0 Сэтгэгдэл