Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Япон, америкчууд хамгийн бага унтдаг
Үндэсний нойр судлалын сангаас таван улсыг хамруулан судалгаа хийж, аль улсын иргэд хамгийн бага бөгөөд их унтдаг, сайн нойр авахын тулд унтахын өмнө ямар үйлдэл хийж заншсан зэргийг судалжээ. Судалгаанд АНУ, Канад, Мексик, Их Британи, Герман, Японы иргэдийг хамруулж, өдөрт дунджаар хэдэн цаг унтдагийг нь тогтоожээ. Оролцогчдын хариулснаар бол япончууд өдөрт дунджаар 6 цаг 22 минут унтдагаараа хамгийн бага унтдаг, эртэч хүмүүс гэдгээ харуулсан бол америкчууд тэднээс ялимгүй илүү боловч бас л хөдөлмөрч хүмүүс гэдэг нь 6 цаг 31 минут унтдагаас нь харагдана. Ер нь япончуудын гуравны хоёр хувь нь ажлын өдрүүдэд дандаа долоогоос доош цаг унтдаг бол америкчуудын бараг тал хувь нь ийм дэглэмтэй гэнэ. Тэгвэл англи, герман, канад, мексикчүүдийн хувьд нойрондоо харьцангуй өгөөмөр ханддаг хүмүүс бололтой. Британичуудын 39, германчуудын 36, канадуудын 30, мексикчүүдийн 29 хувь нь л ажлын өдрүүдэд долоогоос бага цаг унтдаг байна.
Эдгээр орны хүмүүс тавтай тухтай нойрсохын тулд ихэвчлэн унтлагын өрөөндөө агаар оруулах, дуртай үнэртэнээ тавих зэргээр ижил үйлдэл хийдэг бол мексикчүүд долоо хоногт хоёр удаа ор хөнжлийн даавуугаа солих нь тустай, британичууд унтахын өмнө орондоо халуун ундаа уудаг заншилтай гэнэ.
Үндэсний нойр судлалын сангаас таван улсыг хамруулан судалгаа хийж, аль улсын иргэд хамгийн бага бөгөөд их унтдаг, сайн нойр авахын тулд унтахын өмнө ямар үйлдэл хийж заншсан зэргийг судалжээ. Судалгаанд АНУ, Канад, Мексик, Их Британи, Герман, Японы иргэдийг хамруулж, өдөрт дунджаар хэдэн цаг унтдагийг нь тогтоожээ. Оролцогчдын хариулснаар бол япончууд өдөрт дунджаар 6 цаг 22 минут унтдагаараа хамгийн бага унтдаг, эртэч хүмүүс гэдгээ харуулсан бол америкчууд тэднээс ялимгүй илүү боловч бас л хөдөлмөрч хүмүүс гэдэг нь 6 цаг 31 минут унтдагаас нь харагдана. Ер нь япончуудын гуравны хоёр хувь нь ажлын өдрүүдэд дандаа долоогоос доош цаг унтдаг бол америкчуудын бараг тал хувь нь ийм дэглэмтэй гэнэ. Тэгвэл англи, герман, канад, мексикчүүдийн хувьд нойрондоо харьцангуй өгөөмөр ханддаг хүмүүс бололтой. Британичуудын 39, германчуудын 36, канадуудын 30, мексикчүүдийн 29 хувь нь л ажлын өдрүүдэд долоогоос бага цаг унтдаг байна. Эдгээр орны хүмүүс тавтай тухтай нойрсохын тулд ихэвчлэн унтлагын өрөөндөө агаар оруулах, дуртай үнэртэнээ тавих зэргээр ижил үйлдэл хийдэг бол мексикчүүд долоо хоногт хоёр удаа ор хөнжлийн даавуугаа солих нь тустай, британичууд унтахын өмнө орондоо халуун ундаа уудаг заншилтай гэнэ.
0 Сэтгэгдэл





















