Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
“Miss Mongolia-2013” тэмцээний миссээр Намшир овогтой Ану тодорлоо

“Miss Mongolia-2013” тэмцээний миссээр “Монгол Модель” агентлагийн загвар өмсөгч Намшир овогтой Ану тодорлоо.

10 дахь жилдээ зохион байгуулсан тус тэмцээнд манай улсын аймаг хотуудаас ирсэн 70 гаруй охид бүртгүүлэн оролцсон. Тэднээс шилдэг 20 оролцогч бүтэн сарын турш гоо үзэсгэлэн, авьяас билэг, оюун ухаанаа сорин өрсөлдсөний эцэст тэргүүн миссээ ийнхүү тодруулав.

УДЭТ-ын тайзнаа баасан гарагт амжилттай зохион байгуулсан "Miss Mongolia-2013" тэмцээний ялагч Н.Ану нь ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологи, дизайны сургуулийг компьютер графикийн чиглэлээр сурч төгссөн бөгөөд “Монгол Модель” агентлагт загвар өмсдөг байна. Тэрбээр “Говь” компанийн нүүр царай болж дэлхийд алдартай брэнд бүтээгдэхүүнийг нь сурталчлах болсон төдийгүй загварын тайзнаа чамгүй амжилт гаргаад байгаа ирээдүйтэй модель хэмээн үнэлэгддэг.

“Miss Mongolia-2013” тэмцээний тэргүүн мисс Н.Ану удахгүй Токио хотноо болох "Miss International-2013" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрх авсан. Харин тус тэмцээний дэд миссээр шалгарсан Б.Номин-Эрдэнэ Африкийн Эквадорт зохион байгуулах "Miss world  tourism-2013” тэмцээнд өрсөлдөх бол, гуравдугаар байрт шалгарсан Б.Баттогтох БНСУ-ын Сөүл хотноо болох "Miss University-2013" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхийн эзэн боллоо.

“Эх орноо дэлхийн тавцанд хэрхэн сурталчлах вэ”, “Амьдралын тань утга учир юу вэ”, “Эрх мэдэл, хөрөнгө мөнгөнөөс алиныг нь сонгох вэ”, “Хамгийн их эрхэмлэдэг зүйл тань юу вэ” гэх мэт олон төрлийн сонирхолтой асуултанд мисс бүсгүйчүүд өөрийн үзэл бодлыг илэн далангүй илэрхийлж байв. “Miss Mongolia-2013” тэмцээнийг сонирхохоор олны танил алдартнууд, мисс, загвар өмсөгч, дуучид, жүжигчид ч цөөнгүй ирсэн харагдаж байлаа.

“Miss Mongolia-2013” тэмцээний үеэр зургаан шатны шалгаруулалтаар тунаж үлдсэн 20 оролцогчийн дундаас шагналын эздийг тодруулахад, “Мисс спорт” өргөмжлөл – Т.Амарзаяа, “Мисс модель” өргөмжлөл – Н.Ану, “Фото мисс” өргөмжлөл – С.Батцэцэг, “Оюунлаг мисс” өргөмжлөл – Б.Номин-Эрдэнэ, “Мисс бикини” өргөмжлөл – Б.Баттогтох, “Мисс авьяас” өргөмжлөл - Ц.Аззаяа нар тэргүүлж энэ хүндтэй өргөмжлөлийн эзэд боллоо. МҮОНТ-ийн урилгаар мисс С.Цэрэндулам их сургуулиа төгсөөд тус телевизэд сэтгүүлчээр ажиллахаар болов.

0 Сэтгэгдэл
amgalangiin ger horooloold 40iin 4 bidontoi usaa hudgaas zoogood l ywj bsan huuhed ingeed miss boldog yum baijee ger horoolloos l zovlon uzsen huuhduud mundag humuus bolj garah yum daa bairnii baychuudiin erh tsagaanuudaas hol turuulj bna shuu mundag bna bayr hurgie
Хамгийн их уншсан