Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Youtube-ийн “Dancing queen” тайзан дээр гарна
“Youtube” сувагт маш олон хүн өөрт тохиолдсон элдэв төрлийн бичлэгээ олон нийттэй хуваалцдаг. Тэр дундаас хамгийн олон хүнд хүрсэн нь мэдээж Британийн нэгэн эмэгтэй автобус хүлээж байх зуураа сонсож буй дуунаасаа авсан мэдрэмжээ хэнээс ч нуулгүй бүжиглэж байгаад унаа нь ирэнгүүт юу ч болоогүй мэт суугаад яваад өгдөг бичлэг юм. Хемпшир мужийн Истлей тосгоны уугуул Элли Коул гэх эмэгтэйн энэ үйлдлийг анзаарсан ойролцоох “Takeaway” кафены эзэн Жейн Роуланд бичлэг хийж “Истлейн авъяаслаг нэгэн бүжиглэж буй гүнж” нэрээр Youtube-д байршуулсан нь зургаан сарын хугацаанд 1.3 сая хүн үзэж Эллигээс маш их урам авдаг гэх сэтгэгдлүүд ар араасаа цуварсаар байна.
Тэрээр бүжиглэх маш их дуртай ч ээж нь түүнийг мэдрэмжээсээ илүү хэмнэлээ сайжруул гэж хэлдэг гэнэ. Хэдийгээр Коул урлагийн коллежид жил гаруй суралцсан ч санхүүгийн асуудлаас болж аргагүйн эрхэнд сургуулиа хаясан ч дуунд дуртай хэвээрээ.
Mүүний энэ бичлэгийг харсан орон нутгийн “The Point” театрын зохиолч Лиан Дарис ирэх долоо хоногт тоглогдох “AH Men” нэртэй тоглолтонд оролцохыг урьжээ. Энэ баяртай мэдээг хүлээж авсан Элли: “Би зүгээр л автобус хүлээнгээ дуртай дуундаа бүжиглэдэг жирийн нэг эмэгтэй. Гэсэн ч намайг урьсанд одоо болтол итгэж чадахгүй нь” гэжээ. Тоглолт ирэх долоо хоногт нээлтээ хийх ба тэр болтол Эллигийн ямар хэсэгт тоглохыг нууцалсаар байна.
“Youtube” сувагт маш олон хүн өөрт тохиолдсон элдэв төрлийн бичлэгээ олон нийттэй хуваалцдаг. Тэр дундаас хамгийн олон хүнд хүрсэн нь мэдээж Британийн нэгэн эмэгтэй автобус хүлээж байх зуураа сонсож буй дуунаасаа авсан мэдрэмжээ хэнээс ч нуулгүй бүжиглэж байгаад унаа нь ирэнгүүт юу ч болоогүй мэт суугаад яваад өгдөг бичлэг юм. Хемпшир мужийн Истлей тосгоны уугуул Элли Коул гэх эмэгтэйн энэ үйлдлийг анзаарсан ойролцоох “Takeaway” кафены эзэн Жейн Роуланд бичлэг хийж “Истлейн авъяаслаг нэгэн бүжиглэж буй гүнж” нэрээр Youtube-д байршуулсан нь зургаан сарын хугацаанд 1.3 сая хүн үзэж Эллигээс маш их урам авдаг гэх сэтгэгдлүүд ар араасаа цуварсаар байна. Тэрээр бүжиглэх маш их дуртай ч ээж нь түүнийг мэдрэмжээсээ илүү хэмнэлээ сайжруул гэж хэлдэг гэнэ. Хэдийгээр Коул урлагийн коллежид жил гаруй суралцсан ч санхүүгийн асуудлаас болж аргагүйн эрхэнд сургуулиа хаясан ч дуунд дуртай хэвээрээ.
Mүүний энэ бичлэгийг харсан орон нутгийн “The Point” театрын зохиолч Лиан Дарис ирэх долоо хоногт тоглогдох “AH Men” нэртэй тоглолтонд оролцохыг урьжээ. Энэ баяртай мэдээг хүлээж авсан Элли: “Би зүгээр л автобус хүлээнгээ дуртай дуундаа бүжиглэдэг жирийн нэг эмэгтэй. Гэсэн ч намайг урьсанд одоо болтол итгэж чадахгүй нь” гэжээ. Тоглолт ирэх долоо хоногт нээлтээ хийх ба тэр болтол Эллигийн ямар хэсэгт тоглохыг нууцалсаар байна.
П.Сэлэнгэ
0 Сэтгэгдэл





















