Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Италичууд хамгийн сайхан хувцасладаг
Дэлхийн улс үндэстнүүдээс хамгийн сайхан хувцасладаг, загварын өндөр мэдрэмжтэй ард түмнийг СNN нэрлэсэн байна. Тэдний нэрлэснээр загварын эх орон Италийн ард иргэд хамгийн зөв, сайхан хувцасладаг гэнэ. Тэгвэл италичуудын араас шведчүүд загварын өндөр мэдрэмжтэй хувцасладаг хэмээн үнэлэгджээ. АББА хамтлагаар дэлхийд танигдсан энэ орон загварын хувьд Hennes & Mauritz (H&M) хэмээх дэлхийд 2300 салбартай аварга том брэндийг бий болгоод байгаа билээ. Шведчүүдийг загварын мэргэжилтнүүд маш цэвэрхэн хувцасладаг гэж үнэлж байна. Мэдээж францчууд хувцаслалтын мэдрэмжээрээ дэлхийд толгой цохих нь ойлгомжтой. Тэднийг энэ жагсаалтын гуравт оруулсан байна. Мөн загвар стилийн хувьд хаана ч давтагдахгүй өвөрмөц этгээд стилийг өөрсдөдөө бүрдүүлж чаддаг япончууд, эртнээс уламжилж ирсэн, язгууртны ихэмсэг тансаг маягаар хувцаслах арвин туршлагатай британичууд, маш чөлөөтэй атлаа дэлхийн загварын чиг хандлагыг тогтоож чаддаг америкчууд дэлхийн хамгийн сайхан хувцасладаг үндэстнүүдээр нэрлэгджээ.
Дэлхийн улс үндэстнүүдээс хамгийн сайхан хувцасладаг, загварын өндөр мэдрэмжтэй ард түмнийг СNN нэрлэсэн байна. Тэдний нэрлэснээр загварын эх орон Италийн ард иргэд хамгийн зөв, сайхан хувцасладаг гэнэ. Тэгвэл италичуудын араас шведчүүд загварын өндөр мэдрэмжтэй хувцасладаг хэмээн үнэлэгджээ. АББА хамтлагаар дэлхийд танигдсан энэ орон загварын хувьд Hennes & Mauritz (H&M) хэмээх дэлхийд 2300 салбартай аварга том брэндийг бий болгоод байгаа билээ. Шведчүүдийг загварын мэргэжилтнүүд маш цэвэрхэн хувцасладаг гэж үнэлж байна. Мэдээж францчууд хувцаслалтын мэдрэмжээрээ дэлхийд толгой цохих нь ойлгомжтой. Тэднийг энэ жагсаалтын гуравт оруулсан байна. Мөн загвар стилийн хувьд хаана ч давтагдахгүй өвөрмөц этгээд стилийг өөрсдөдөө бүрдүүлж чаддаг япончууд, эртнээс уламжилж ирсэн, язгууртны ихэмсэг тансаг маягаар хувцаслах арвин туршлагатай британичууд, маш чөлөөтэй атлаа дэлхийн загварын чиг хандлагыг тогтоож чаддаг америкчууд дэлхийн хамгийн сайхан хувцасладаг үндэстнүүдээр нэрлэгджээ. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл





















