Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Дэлхийн хамгийн жижигхэн сармагчинтай танилцаарай

Та Манай гараг дээрх хамгийн жижигхэн биетэй сармагчинг харахыг хүсвэл Бразилаас баруун зүгт орших Амазоны сав газар, Колумб, Эквадор, Перу, Болив зэрэг улсын халуун орны ой модонд зочилж болох юм. Жингээрээ 100 гр хүрэх үү үгүйтэй энэ бяцхан амьтан дээд тал нь хоёр насанд хүрсэн сармагчин болон нэг  ба хоёр эмэгчин сармагчингаас бүрдсэн 5-9 сармагчинтай нэг бүлэг үүсгэн амьдардаг өнөр өтгөн гэр бүлий амьдралтай. Тэдний толгой, хүзүүний урт нийлээд ердөө 117-152мм байхад сүүлийн урт 172-229мм хүрнэ. Биеийн үсний өнгө бор шаргал, саарал ба толгойгоо 180 градус эргүүлэх чадвартайгаараа онцлог. Бусад төрлийн сармагчны адилаар хоорондоо маш сонирхолтой дуу авиагаар ойлголцох ба байршлын мэдээлэл болон анхааруулах дохио өгөхдөө гурван төрлийн дуут дохиог хамгийн их хэрэглэнэ. Эмэгчин сармагчин жилд хоёр удаа зулзага гаргаж бүлэг доторх гишүүд эв найрамдалтайгаар санаа тавина.

 Нэг бүлэг сармагчин ердөө 0.1-0.4 га талбайг эзэгнэх буюу хооллолтын хувьд тэд модны давирхайгаар амиа зогоож давирхай дуусмагц өөр сууц хайна. Ингэхдээ модонд үүссэн нүхийг мэрэх замаар давирхайг гарган авахаас гадна цэцгийн шүүс болон жимсээр хооллох нь бий. “Халаасны сармагчин”-гийн хурдан шаламгай хөдөлгөөн, бүлтгэр нүд зэргийг харсан хүмүүс ихэд өхөөрддөг болороор гэрийн тэжээвэр амьтнаа болгох хүсэлтэй байдаг ч заавал хоёр эсвэл түүнээс дээш тоогоор амьдрах учраа зөвшөөрдөггүй аж. Тэдний шүд, савар нь маш хурц учраас бие биенээ гэмтээх тохиолдол их гардаг талаар “National Geographic” сэтгүүлийн ажилтан тэмдэглэжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан