Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Хүүхэлдэйн гэр бүлийн эзэгтэй

Мэри Хикки энэ сарын эхээр хоёр ч удаа өөрийнхөө хамгийн дуртай бэлгийг авч их баярласан гэнэ. 93 настай Мэригийн хамгийн дуртай зүйл бол хүүхэлдэй. Тэр 422 ширхэг хүүхэлдэйгээ хэдэн зуун удаа харж, арчилж тордсоор өдрийг өнгөрүүлдэг. Сонирхолтой нь түүний хүүхэлдэйн цуглуулгад тийм ч үнэтэй бас ховор зүйл байдаггүй. Бүгд л өнөөдөр хуучин тоглоом болчихсон гэхэд хилсдэхгүй. Гэхдээ хатагтай Мэри Анна Мэри нэртэй хүүхэлдэйгээ бусдаас онцгойлон хайрладаг. Учир нь энэ бол өөрийнх нь ач охин Анна Мэрийгийн хүүхэлдэй байсан юм. Ач охин нь өвчний улмаас 19-хөн насандаа энэ хорвоогоос буцсан байдаг. Өнөөдөр хатагтай Мэри өөрийн 10 хүүхэд 45 ач гучдаа хүүхэлдэйн цуглуулгаа бахархалтайгаар өвлүүлж үлдээнэ гэж итгэдэг. Түүний цуглуулга хийдэг энэ хобби нь үр хүүхдэд нь ч өвлөгджээ. Охин Елена нь цайны аяга цуглуулдаг бол өөр нэг охин нь ариун усны сав бараг 100 ширхэгтэй гэнэ. Харин том хүү нь түлхүүрийн оосор цуглуулдаг.

0 Сэтгэгдэл