АЖИЛ ЭРХЭЛЖ БАЙГАА ОЮУТАН, СУРАЛЦАГЧИД НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЗАРИМ ШИМТГЭЛЭЭС ЧӨЛӨӨЛӨГДӨХ, НӨХӨН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
С.Бямбацогт: Бид нэг л долоо хоног алдвал 11-р сарын 1-нээс цалин, тэтгэврээ нэмж чадахгүй нөхцөлд хүрнэ
ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДМААС МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД 45 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
"Дэлхийн зүрхний өдөр" тохиож байна
Монголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
“Мэдрэлийн мэс заслын 7 хоног” үргэлжилж байна
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр БНХАУ-ын сангийн дэд сайд Ляо Минтэй уулзлаа
Хүүхдийн төлөө сангийн санхүүжилтээр Монгол Улсад анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
2026.09.29: Цахилгаан хязгаарлах байршлууд
Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийн саналыг хүлээн авлаа
Ганц өдрийн дотор 300 жилээр “хөгшрөв”
Хятадын эрдэмтэд нэгэн хачирхалтай олдвор олжээ. Цин гүрний үеийн угсаатны тун сайн хадгалагдсан мумиг эрдэмтэд олсон байна. Гэвч мумиг нээнгүүт эрдэмтдийн нүдэн дээр өөрчлөгдөж, хөгширч муудаж эхэлсэн аж. Хэнань мужийн төвөөс олдсон энэхүү мумид эхлээд эрдэмтэд төдийлэн анхаарал хандуулаагүй. Гэтэл авсыг онгойлготол мумигийн царай маш сайн хадгалагдсан байсан төдийгүй яг зогсоосон цаг эргээд түг түг цохилох мэт хачин үнэр ханхалж, арьс нь үрчийж хөгширч эхэлжээ.
“Хятадууд эртний египтүүдийг бодвол нас барагсдынхаа цогцсыг удаан хадгалах гэж элдэв бодис хэрэглэдэггүй” хэмээн эрдэмтэд онцлоод “ Гэхдээ тэд булшийг хөндөхөөс сэрэмжлэн зай завсаргүй, онгойлгоход бэрх чулуун авс хэрэглэх нь элбэг. Энэ нь тухайн нас барсан хүний бие цогцсыг муутгалгүй хадгалагдан үлдэхэд нөлөөлдөг” гэжээ. Мумигийн хувцаснаас харвал нэлээн чинээлэг нэгэн байсан аж. Эрдэмтдийн гайхаж буй зүйл нь хэрхэн цаг хугацааг зогсоосон мэт бие махбодь нь хадгалагдаж үлдсэн, чухам яагаад ийн хөгшрөлт явагдаж эхлэв гэдэг байлаа. Судалгааны багийг ахалсан Лондонгийн их сургуулийн эрдэмтэн Никель “ Угсаатны цогцос 300 жил ийнхүү, сайн хадгалагдсан нь оршуулсан газрынх нь хөрстэй холбоотой. Магадгүй оршуулахдаа цогцсыг онгойлгонгуут бие махбодид нь шууд хөгшрөлт явагдах ямар нэгэн бодис төрөл төрөгсөд нь хэрэглэсэн байж болох юм” гэжээ. Эрдэмтэд энэхүү мумигийн гайхалтай процессын нууцыг олохоор бүхий л чадлаа дайчлан ажиллах болно гэсэн байна.

0 Сэтгэгдэл