Амьтдын эрхийг хамгаалах байгууллагын идэвхтнүүд Бразилийн Сан-Паулу мужийн нэгэн судалгааны лабораторид эмнэлгийн туршилт хийхээр бэлдсэн 200 орчим нохойг сулласан хэрэг гарчээ. Идэвхтнүүд анхандаа цагдаа нарын анхаарлыг амьтадтай хэрцгий харьцаж байгаа асуудалд татахын тулд жагссан байна. Гэвч энэ хэргийг анхаарч үзэхгүй байсан тул лабораторын байр руу хүч хэрэглэн дайран орж нохдыг суллан явуулжээ. Ноход бигль үүлдрийнх байсан бөгөөд аймшигтай байдалд байсан гэж байгаль хамгаалагчид сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Нохдыг суллах үед цагдаа нар идэвхтнүүдээс хүн баривчилж саатуулаагүй. Харин лабораторын удирдлага нь амьтдын эрх хамгаалагчдын хийсэн үйлдлийг алан хядах ажиллагаа гэж мэдэгджээ.
Шинэ эм тариа гаргаж авах, эмчилгээний шинэ арга технологи судлах, суралцах эхний шатанд эрдэмтэд мэлхий, цагаан хулгана, усан гахай, хонь, бич гэх мэт амьтдад туршилт хийх нь түгээмэл. Ойролцоо жилдээ 100 гаруй сээр нуруутан амьтдыг туршилт хийхэд ашигладаг аж. Амьтдын эрх хамгаалагчид үүнийг харгис гэж үзэн элдвээр эсэргүүцдэг.