АЖИЛ ЭРХЭЛЖ БАЙГАА ОЮУТАН, СУРАЛЦАГЧИД НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЗАРИМ ШИМТГЭЛЭЭС ЧӨЛӨӨЛӨГДӨХ, НӨХӨН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
С.Бямбацогт: Бид нэг л долоо хоног алдвал 11-р сарын 1-нээс цалин, тэтгэврээ нэмж чадахгүй нөхцөлд хүрнэ
ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДМААС МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД 45 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
"Дэлхийн зүрхний өдөр" тохиож байна
Монголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
“Мэдрэлийн мэс заслын 7 хоног” үргэлжилж байна
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр БНХАУ-ын сангийн дэд сайд Ляо Минтэй уулзлаа
Хүүхдийн төлөө сангийн санхүүжилтээр Монгол Улсад анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
2026.09.29: Цахилгаан хязгаарлах байршлууд
Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийн саналыг хүлээн авлаа
Америкаас тайлбар шаардлаа
Франц нь өөрийн хэдэн сая иргэний утасны яриаг нууцаар чагнасан талаар тайлбар өгөхийг АНУ-аас шаардсан байна. Америкийн Үндэсний аюулгүй байдлын агентлаг нь зөвхөн энэ оны эхний сард францчуудын 70 сая утасны яриаг нууцаар чагнасан болох нь ТТГ-ын ажилтан асан Сноуденийн ил болгосон нууц материалаас тодорхой болсон юм. Францын Дотоод хэргийн сайд нь америкчуудын хийсэн энэ үйлдлийг “байж боломгүй зүйл” гэж нэрлэсэн юм. Францын тал тайлбар шаардахдаа Гадаад хэргийн яаман дээрээ АНУ-аас тус улсад суугаа Элчин сайд Чарльз Ривкинийг дуудан ирүүлжээ.
Үүнтэй төстэй арга хэмжээг Мексикийн засгийн газар авлаа. Германы “Шпигель” сэтгүүл Сноудений дамжуулсан материалын нэг хэсгийг хэдэн өдрийн өмнө нийтэлсэн юм. Тэнд Америкийн Үндэсний аюулгүй байдлын агентлаг Мексикийн Ерөнхийлөгч асан Ф.Кальдероныг албан тушаалаа хашч байх үед нууцаар тагнаж байсан тухай өгүүлсэн байжээ. Энэ мэдээ мексикчүүдийн дургүйлийг ихээр хүргэсэн тул тус улсын Гадаад хэргийн яам АНУ-д эсэргүүцэл илэрхийлээд хоёр орны найрсаг харилцаанд энэ бүхэн хор хүргэж байна гэжээ.
Энэ мэтээр Сноудений ил болгосон нууц материалууд америкчуудыг нэлээд хэдэн жилийн турш эвгүй байдалд оруулсаар байх бололтой.
Франц нь өөрийн хэдэн сая иргэний утасны яриаг нууцаар чагнасан талаар тайлбар өгөхийг АНУ-аас шаардсан байна. Америкийн Үндэсний аюулгүй байдлын агентлаг нь зөвхөн энэ оны эхний сард францчуудын 70 сая утасны яриаг нууцаар чагнасан болох нь ТТГ-ын ажилтан асан Сноуденийн ил болгосон нууц материалаас тодорхой болсон юм. Францын Дотоод хэргийн сайд нь америкчуудын хийсэн энэ үйлдлийг “байж боломгүй зүйл” гэж нэрлэсэн юм. Францын тал тайлбар шаардахдаа Гадаад хэргийн яаман дээрээ АНУ-аас тус улсад суугаа Элчин сайд Чарльз Ривкинийг дуудан ирүүлжээ.Үүнтэй төстэй арга хэмжээг Мексикийн засгийн газар авлаа. Германы “Шпигель” сэтгүүл Сноудений дамжуулсан материалын нэг хэсгийг хэдэн өдрийн өмнө нийтэлсэн юм. Тэнд Америкийн Үндэсний аюулгүй байдлын агентлаг Мексикийн Ерөнхийлөгч асан Ф.Кальдероныг албан тушаалаа хашч байх үед нууцаар тагнаж байсан тухай өгүүлсэн байжээ. Энэ мэдээ мексикчүүдийн дургүйлийг ихээр хүргэсэн тул тус улсын Гадаад хэргийн яам АНУ-д эсэргүүцэл илэрхийлээд хоёр орны найрсаг харилцаанд энэ бүхэн хор хүргэж байна гэжээ.
Энэ мэтээр Сноудений ил болгосон нууц материалууд америкчуудыг нэлээд хэдэн жилийн турш эвгүй байдалд оруулсаар байх бололтой.
0 Сэтгэгдэл





















