Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Газрын диваажин атлаа хамгийн цөөхөн жуулчин очдог газрууд
Өнөөдөр дэлхий дахины хэрэг болж улс орнууд аялал жуулчлалын биенесээр ихээхэн мөнгө олдог, нөгөө талд нь хүмүүс ч сайхан газар аялж, юм үзэн тавтай амрахыг илүүд үздэг болж байна. Гэтэл жуулчдыг хүлээн авахыг нэг их хүсдэггүй, хүссэн ч жуулчид очдоггүй газар бас байна. Дахин хэлэхэд энэ улс орон, газрууд бол чухамдаа газрын диваажин гэж болох газрууд.
1. Науру. Жилд 200 жуулчин очдог

Энэ бол Номхон далайд байдаг арлын улс. Ердөө 21 хавтгай дөрвөлжин км газар нутагтай хамгийн жижиг улс. Эргэн тойрон гүн цэнхэр далай, усан доогуурх аялал, загасчлалын хамгийн таатай энэ улсад 10 мянган хүн амьдардаг ч ажилгүйдэл их. Энд ердөө л хоёрхон зочид буудалтай.

2. Сомали. Жилд 500 жууличн очдог
Мусульманчууд, зэвсэгт бүлэглэлийнхний Засгийн газартайгаа хийж байгаа зөрчил мөргөлдөөн, шариатын хууль гээд ийшээ хүн очихоос айх түмэн шалтаг бий. Нийслэл Могадишо нь арай гайгүй болж Turkish Airlines нисдэг болоод байгаа. Наран шарлагын газар, элсэн цөл гээд уг нь сайхан байгальтай. Бакаар зах дээрээс та Сомалийн иргэний паспорт ч худалдаад авч болно.

3. Тувалу. Жилд 1200 жуулчин очдог

Энэ улс гадаад ертөнцөөс агаараар бол тусгаарлагдсан газар. Ийшээ ганцхан Air Pacific л нисдэг. Жуулчлалын байгууллага нь энд очсон хүмүүсийг төрийн байгууллагын зургийг авахгүй, хүмүүстэй удаан ярилцахгүй байхыг анхааруулдаг.

4. Туркменистан. Жилд 7000 жуулчин очдог

Туркменистан, Умард Солонгос хоёр бол манай гаригийн хамгийн сонин улс. Туркменистанд шинэ удирдлага гарч ирсэн болохоор байдал сайжирна байх гэж харж байгаа. Цагдаа нар маш их болохоор очсон хүн аюулгүй байдлын талаар санаа амар байж болно. Каракумын цөлд “Тамын тогоо” хэмээх мөнхөд шатаж байдаг хийн орд бий, очиход нэг их холгүй.

5. Сан-Томе ба Принисипи. Жилд 8000 жуулчин очдог

Наран шарлагын газар, уул гэнэд очмоор газар ихтэй. Нийслэл Сан-Томегоос нь нисэх буудал руу явган яваад л очно. Гудамжны хоолууд нь үнэтнэй. Ер нь буцах мөнгөө сайн нөөцөлж далд жоорлохгүй бол болохгүй газар.

6. Коморын арлууд. Жилд 15000 жуулчин очдог
Хумхаа халдарлуулж мэдэх шумуул ихтэй. Гэхдээ зочид буудлууд ньв цонх, бүр ор нь хүртэл хамгаалалтын тортой. Уг нь далайн төрөл бүрийн бүтээгдхүүн, найрсаг хүмүүс, далайн эргийн наран шарлагын газар, элбэг дэлбэг зах гээд очсон хүнд үзэх юм мундахгүй газар.

7. Афганистан. Жилд 17,5 мянган хүн жуулчилдаг

Афганы уулс бол гайхамшигтай л даа. Харамсалтай нь хэзээ ч хаанаас ч гараад ирж мэдэх зэвсэгт дээрэмчид хаа сайгүй нуугдсан байгаа. Энд оячоод өөр нэг улс орон руу явах бол визээ эртнээс хөөцөлдөж байхгүй бол тэр талаар тун хэцүү газар.

0 Сэтгэгдэл