Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА
Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
“ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Өөр өөрийнхөө цагт од болсон хүүхэлдэйн 9 кино

1. Өнгөрсөн зууны 30-аад оноос л зурган хүүхэлдэйгээр бүрэн хэмжээний кино хийх болж. Тухайн үеийн кинонуудаас 1937 онд гарсан “Цасан гүнж ба долоон одой” кино америкийн зах зээлээс 185 сая доллар олж байсан юм. 1994 онд энэ киног сэргээн тоон технологид оруулсан.

2. 1940-өөд оны Уолт Диснейн хит бол яах аргагүй “Бэмби” байлаа. 72 минутын энэ кино америкийн зах зээлээс 102 саяыг хамсан бол дэлхий дахинаас 267 сая долларыг эзэндээ олж өгчээ.

3. 50-иад он Диснейнхэн гэрийн болон тэнэмэл хоёр нохойн тухай адал явдалт кино гаргасан нь бас ээлжит хит кино нь болсон юм. Энэ кино өмнөхөөсөө арай бага ч 94 сая доллар цуглуулсан.

4. 60-аад оны эхээр “101 гөлөг” кино гарсан нь дуулиан тарилаа. Далматин үүлдрийн гөлгүүдийг аварч байгаа тухай энэ кино америкийн зах зээлээс 145 саяыг олсон бол дэлхий дахинаас 215 сая доллар цуглуулж эзнийхээ түрийвчинд хийсэн байдаг.

5. 1973 онд продюссер Ваольфганг Райтерманы найруулсан английн хүмүүнлэг дээрэмчний түүхээр бүтсэн “Робин Гуд” кино дэлгэцнээ гарсан нь америкийн зах зээлээс жилд 30 сая доллар олсон байна.

6. 80-аад оны сүүлчээр “Рожер туулайн адал явдал” гарсан нь ёстой дуулиан боллоо. Энэ кино зах зээлээс 330 сая доллар хамсан төдийгүй эзэндээ “Сатурн”-ы гурав, “Оскар”-ын дөрвөн шагнал авчирсан юм.

7. 1990-ээд онд Уолт Дисней зурган хүүхэлдэйн амжилтаа эргүүлэн авлаа. Энэ амжилтыг “Араатны хаан арслан” бүрэн хэмжээний кино авчирсан нь зах зээлээс нийтдээ бараг тэрбум буюу 961 сая доллар олсны 432-ыг нь америкийн зах зээлээс олсон байдаг.

8. Шинэ зуун гарч мэдээллийн технологи асар их дэвшилд хүрлээ. 2001 онд компьютер графикийн аргаар хийсэн “Шрек” кино гарсан нь DreamWorks компанид 484 сая долларын ашиг авчирсан юм. Зурган хүүхэлдэйн төрлөөс “Оскар”, мөн BAFTA-ын шагнал хүртсэн дээ.

9. 2010 онд гарсан “Тоглоомын түүх: Зугтаасан нь” кино орлогоороо энэ 10 жилдээ тэргүүлж явна. Энэ кино дэлхийн зах зээлээс 1 тэрбум 63 сая доллар олж хүүхэлдэйн киноны орлогыг 10 оронтой тоонд оруулаад байна даа.
Frozen кино чинь Оскар-ын шилдэг кино шдээ МААНАГУУДАА
ТОГЛООМИЙН ТҮҮХ ХҮҮХЭЛДЭЙН КИНО БҮР Ч ГОЁ
bugded ni durtai huurhun shuu uzeel bmaar
Хоёр хоногийн өмнө Олон улсын зурган хүүхэлдэйн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. 121 жилийн өмнө Эмиль Рено гэгч “гэгээн пантомимо” нэрийн дор Гревений музей нээж байж. Эндээс л зураг хөдөлгөн үйл хөдлөлийг үзүүлэх санаа төрж хожим нь болж, улмаар энэ аргаар хүүхэлдэйн кино хийж ирсэн. Өөр өөр цагт гарч тухайн үеийнхээ хит болж байсан хүүхэлдэйн кинонууд энэ.

1. Өнгөрсөн зууны 30-аад оноос л зурган хүүхэлдэйгээр бүрэн хэмжээний кино хийх болж. Тухайн үеийн кинонуудаас 1937 онд гарсан “Цасан гүнж ба долоон одой” кино америкийн зах зээлээс 185 сая доллар олж байсан юм. 1994 онд энэ киног сэргээн тоон технологид оруулсан.

2. 1940-өөд оны Уолт Диснейн хит бол яах аргагүй “Бэмби” байлаа. 72 минутын энэ кино америкийн зах зээлээс 102 саяыг хамсан бол дэлхий дахинаас 267 сая долларыг эзэндээ олж өгчээ.

3. 50-иад он Диснейнхэн гэрийн болон тэнэмэл хоёр нохойн тухай адал явдалт кино гаргасан нь бас ээлжит хит кино нь болсон юм. Энэ кино өмнөхөөсөө арай бага ч 94 сая доллар цуглуулсан.

4. 60-аад оны эхээр “101 гөлөг” кино гарсан нь дуулиан тарилаа. Далматин үүлдрийн гөлгүүдийг аварч байгаа тухай энэ кино америкийн зах зээлээс 145 саяыг олсон бол дэлхий дахинаас 215 сая доллар цуглуулж эзнийхээ түрийвчинд хийсэн байдаг.

5. 1973 онд продюссер Ваольфганг Райтерманы найруулсан английн хүмүүнлэг дээрэмчний түүхээр бүтсэн “Робин Гуд” кино дэлгэцнээ гарсан нь америкийн зах зээлээс жилд 30 сая доллар олсон байна.

6. 80-аад оны сүүлчээр “Рожер туулайн адал явдал” гарсан нь ёстой дуулиан боллоо. Энэ кино зах зээлээс 330 сая доллар хамсан төдийгүй эзэндээ “Сатурн”-ы гурав, “Оскар”-ын дөрвөн шагнал авчирсан юм.

7. 1990-ээд онд Уолт Дисней зурган хүүхэлдэйн амжилтаа эргүүлэн авлаа. Энэ амжилтыг “Араатны хаан арслан” бүрэн хэмжээний кино авчирсан нь зах зээлээс нийтдээ бараг тэрбум буюу 961 сая доллар олсны 432-ыг нь америкийн зах зээлээс олсон байдаг.

8. Шинэ зуун гарч мэдээллийн технологи асар их дэвшилд хүрлээ. 2001 онд компьютер графикийн аргаар хийсэн “Шрек” кино гарсан нь DreamWorks компанид 484 сая долларын ашиг авчирсан юм. Зурган хүүхэлдэйн төрлөөс “Оскар”, мөн BAFTA-ын шагнал хүртсэн дээ.

9. 2010 онд гарсан “Тоглоомын түүх: Зугтаасан нь” кино орлогоороо энэ 10 жилдээ тэргүүлж явна. Энэ кино дэлхийн зах зээлээс 1 тэрбум 63 сая доллар олж хүүхэлдэйн киноны орлогыг 10 оронтой тоонд оруулаад байна даа.
0 Сэтгэгдэл
2014.05.02
2013.10.31
2013.10.31























