Мега төслийн хүрээнд 200 инженер бэлтгэнэ
Дулааны V цахилгаан станц 300 МВт цахилгаан эрчим хүч, 340Гкал/цаг дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай
Дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд 17 орны 350 гаруй тамирчин зодоглоно
Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ
Нийслэлийн таван дүүргийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе
Цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах хуулийн төслийн хэлэлцүүлэг болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
Голомт банкны “Internship 2k25” хөтөлбөрийн хүрээнд “Дижитал мэргэжилтэн” өдөрлөг болно

Дэлгэцэн дэх Клеопатрагийн долоон гайхамшигт дүртэй танилц
1. Клодетт Колбер

Америкийн найруулагч Сесил ДеМилль өөрийнхөө “Клеопатра”-г 1934 онд авч “Оскарт” таван ч номинацид нэр дэвшсэн ч операторын шилдэг ажлаараа энэ шагналыг хүртсэн байна. Гол дүрд нь францын жүжигчин Клодетт Колбер тоглохдоо хувцас нь таалагдахгүй байна хэмээн зураг авах ажлыг байнга зогсоож гомдоллож байсан гэдэг.
2. Вивьен Ли

Британийн Гэбриел Паскалийн 1945 онд найруулсан “Цезарь Клеопатра хоёр” киноны гол дүрд Вивьен Ли тоглосон. Энэ кино зохиолч Бернард Шоуг амьд байхад дэлгэцэнд гаргасан сүүлийн нь жүжиг болсон юм. Лиг дэлгэцэнд гараад ирэхэд зохиогч “Энэ ерөөсөө тохирохгүй байна” гэж хашгирсан гэдэг.
3. Софи Лорен

Дараа нь 1954 онд “Клеопатратай өнгөрүүлсэн хоёр шөнө” киноны гол дүрд Софи Лорен тоглолоо. Эхлээд энэ дүрийг Жина Лоллобиржид хуваарилсан ч тэрээр сүүлийн мөчид татгалзсанаас Лорен тоглосон гэдэг.
4. Элизабет Тейлор

1963 онд Элизабет Тейлорын энэ дүрд Ричард Бёртонтой хамт тоглосон “Клеопатра” кино “Оскар”ын дөрвөн шагнал хүртсэн. Зөвхөн Клеопатрагийн 65 хувцас хийхэд зориулж 194,8 мянган доллар төсөвлөсөн нь нэг жүжигчний хувцсанд зориулсан дээд амжилт байсан. Кинонд Тейлор, Бёртон хоёрын “дурлалаас үзэн ядах хүртэлх” түүх түүний үхэл хүртэл үргэлжилж шуугиан тарьсан. Ромд Клеопатрагийн олны өмнө гарч ирдэг хэсэгт олны хэсэг “Лиз, Лиз” гэж хашгиралдах нь “Клеопатра, Клеопатра” гэхтэй хослон зургийг арай л тасалдуулаагүй гэдэг.
5. Елена Коренова

Оросын найруулагч Александр Белинскийн 1979 онд хийсэн “Цезарь Клеопатра хоёр” кинонд Елена Коренева, Иннокентий Смоктуновскийтой хоршин тоглосон.
6. Моника Беллуччи

Го үзэсгэлэнт Моника Беллуччи францын “Астерикс болон Обеликс, Хатагтай Клеопатра” инээдмийн кинонд 2002 онд тоглолоо. Францын киноны түүхэнд хамгийн үнэтэй бүтсэн энэ кино “Хувцасны шилдэг загвар” номинациар францын үндэсний киноны “Сезар” шагнал хүртсэн.
7. Анжелино Жоли

Хамгийн сүүлд, орчин үеийн Клеопатра болсон Анжелино Жоли сая сая эрчүүдийн хайрыг татах ёстой ч одоохондоо яах нь мэдэгдэхгүй байгаа. Энэ киноны зургийг бүр 2010 онд авч эхлэх байсан ч энэ оны эх гэхэд Энг Элийг арай гэж найруулагчаараа сонгоод байгаа. Гэхдээ цаашид яах нь бас л тодорхойгүй байна.
Эртний ромын жанжин Марк Антонигийн дурлалын домог болсон, эрт цагийн түүхэн эмэгтэй Клеопатра манай эриний өмнөх 69 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр мэндэлжээ. Дурлалын энэ гайхамшигт түүх, энэ түүхэн бүсгүйн тухай орчин үеийнхэн олон арван ном бүтээж, хэдэн арван кино хийсэн. Дэлгэцэнд мөнхөрсөн Клеопатруудаас хамгийн алдартай долоог нь танилцуулж байна.
Анхны Клеопатра бүр 1899 онд найруулагч Жорж Мельесийнхээр хар цагаан гарч байж. Үүний дараа хоёр ч кино гарсан байна. Энэ удаа 1934 оноос эхэлье.
Анхны Клеопатра бүр 1899 онд найруулагч Жорж Мельесийнхээр хар цагаан гарч байж. Үүний дараа хоёр ч кино гарсан байна. Энэ удаа 1934 оноос эхэлье.
1. Клодетт Колбер

Америкийн найруулагч Сесил ДеМилль өөрийнхөө “Клеопатра”-г 1934 онд авч “Оскарт” таван ч номинацид нэр дэвшсэн ч операторын шилдэг ажлаараа энэ шагналыг хүртсэн байна. Гол дүрд нь францын жүжигчин Клодетт Колбер тоглохдоо хувцас нь таалагдахгүй байна хэмээн зураг авах ажлыг байнга зогсоож гомдоллож байсан гэдэг.
2. Вивьен Ли

Британийн Гэбриел Паскалийн 1945 онд найруулсан “Цезарь Клеопатра хоёр” киноны гол дүрд Вивьен Ли тоглосон. Энэ кино зохиолч Бернард Шоуг амьд байхад дэлгэцэнд гаргасан сүүлийн нь жүжиг болсон юм. Лиг дэлгэцэнд гараад ирэхэд зохиогч “Энэ ерөөсөө тохирохгүй байна” гэж хашгирсан гэдэг.
3. Софи Лорен

Дараа нь 1954 онд “Клеопатратай өнгөрүүлсэн хоёр шөнө” киноны гол дүрд Софи Лорен тоглолоо. Эхлээд энэ дүрийг Жина Лоллобиржид хуваарилсан ч тэрээр сүүлийн мөчид татгалзсанаас Лорен тоглосон гэдэг.
4. Элизабет Тейлор

1963 онд Элизабет Тейлорын энэ дүрд Ричард Бёртонтой хамт тоглосон “Клеопатра” кино “Оскар”ын дөрвөн шагнал хүртсэн. Зөвхөн Клеопатрагийн 65 хувцас хийхэд зориулж 194,8 мянган доллар төсөвлөсөн нь нэг жүжигчний хувцсанд зориулсан дээд амжилт байсан. Кинонд Тейлор, Бёртон хоёрын “дурлалаас үзэн ядах хүртэлх” түүх түүний үхэл хүртэл үргэлжилж шуугиан тарьсан. Ромд Клеопатрагийн олны өмнө гарч ирдэг хэсэгт олны хэсэг “Лиз, Лиз” гэж хашгиралдах нь “Клеопатра, Клеопатра” гэхтэй хослон зургийг арай л тасалдуулаагүй гэдэг.
5. Елена Коренова

Оросын найруулагч Александр Белинскийн 1979 онд хийсэн “Цезарь Клеопатра хоёр” кинонд Елена Коренева, Иннокентий Смоктуновскийтой хоршин тоглосон.
6. Моника Беллуччи

Го үзэсгэлэнт Моника Беллуччи францын “Астерикс болон Обеликс, Хатагтай Клеопатра” инээдмийн кинонд 2002 онд тоглолоо. Францын киноны түүхэнд хамгийн үнэтэй бүтсэн энэ кино “Хувцасны шилдэг загвар” номинациар францын үндэсний киноны “Сезар” шагнал хүртсэн.
7. Анжелино Жоли

Хамгийн сүүлд, орчин үеийн Клеопатра болсон Анжелино Жоли сая сая эрчүүдийн хайрыг татах ёстой ч одоохондоо яах нь мэдэгдэхгүй байгаа. Энэ киноны зургийг бүр 2010 онд авч эхлэх байсан ч энэ оны эх гэхэд Энг Элийг арай гэж найруулагчаараа сонгоод байгаа. Гэхдээ цаашид яах нь бас л тодорхойгүй байна.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих