Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
“Чингис” бондын хөрөнгөнөөс аймаг бүрт 5-6 тэрбум төгрөг хуваарилна
Эзэн Чингис хаанаараа овоглосон бондыг манай улс оны өмнөхөн дэлхийн зах зээлээс босгосон. Уг мөнгийг үр өгөөжөө өгөх төсөл хөтөлбөрүүдэд зарцуулна хэмээн эрх баригчид хэлж байгаа ч ашиггүй зүйлд дэмий үрж байна гэх шүүмжлэл бий. Эдийн засгийн байдал хүнд хэцүү үед бондын хөрөнгө орж ирсэн нь сайшаалтай ч төсөл хөтөлбөр нь бэлэн бус байсан нь цаг хугацааны хувьд болоогүй байсныг илтгэж байна хэмээн УИХ дахь сөрөг хүчнийхэн тайлбарлах болсон. “Чингис” бондоос одоогоор 650 гаруй сая ам.доллар үлдээд буй тухай Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг хэлж байв. Тэгвэл энэ мөнгөнөөс ирэх онд аймгийн төвүүдийг орон сууцжуулах зорилгоор тус бүрд нь 5-6 тэрбум төгрөг олгохоор болжээ.
Энэ талаар Н.Алтанхуяг “Аймгуудын Засаг дарга нар иргэдийн ая тухтай амьдарлыг хангасан, дэд бүтцийг нь шийдсэн орон сууцны хороолол, амины сууц барих төсөв төлөвлөгөөгөө энэ сард багтааж гарга.
Ингэхдээ өндөр байшин барих гэж уралдах хэрэггүй. Гол нь иргэдийн амьдралд тохирсон, амьжиргааны түвшинд нийцсэн боломжийн үнэтэй, хөнгөлөлттэй зээлд хамрагдаж болохуйц орон сууцаар хангахыг чухалчил” гэв.

0 Сэтгэгдэл