Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Анжелина Жоли хүмүүнлэгийн шагнал хүртлээ
Кино урлагаас гадна салшгүй нэг дүр төрх нь болсон хүмүүнлэгийн ажлаа Анжелина Жоли үнэлүүлж, Жан Хершолтын хүмүүнлэгийн шагналыг хүлээн авлаа. Захирагч нарын шагнал гардуулах ёслолын үеэр А.Жоли шагналаа гардан авсан бөгөөд хамтран амьдрагч Брэд Питт болон том хүү Мэддоксын хамт ёслолд иржээ. НҮБ-ын дүрвэгсдийн сантай өнгөрсөн 10 жилийн турш хамтран ажиллаж дайн тулаан, өвчин зовлон, өлсгөлөн гуйланчлалд нэрвэгдсэн дүрвэгсдийн лагерьт 40 гаруй удаа өөрийн биеэр очиж байсан жүжигчин бүсгүйд шагналыг нь найруулагч Жорж Лукас гардуулан өгчээ. А.Жоли шагнал авсан сэтгэгдлээ хуваалцахдаа гэр бүлдээ хамгаас их талархаж байгаагаа хэлээд ээжийнхээ тухай дурсан ярьжээ. Хүүхдүүдийнхээ хувьд ээж нь гэж хэлүүлэхээс илүү өндөр хүндтэй хэрэг байхгүй хэмээн хэлсэн А.Жоли хорт хавдраар нас барсан ээжийнхээ тухай дурсахдаа хэдийгээр ээж нь маш уран бүтээлч сэтгэлгээтэй, кино урлагт хайртай нэгэн байсан боловч энэ замналаар явж чадаагүй. Харин одоо эргээд харахад ээжийнхээ хүссэн зүйлийг би хийж чадсан мэт санагдаж байна гээд “Анх энэ ертөнцөд хөл тавихдаа би зөвхөн өөрийнхөө амьдрал, өөрийнхөө зовлон зүдгүүрийн тухай боддог байсан бол дэлхийгээр аялж, дайны хөлд нэрвэгдэн зовсон олон түмэнтэй уулзаад идэх хоолтой, унтах ортой, аюулгүй газар гэр бүлтэйгээ амьдрах боломж байгаа нь ямар азтай хэрэг вэ гэж бодох болсон” гэж ярьжээ.

0 Сэтгэгдэл
YYY
Mundag huuhen shuu. Amjilt husie.
2014.11.07