Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
A Cool 100% амьд дуу хоолойн гайхамшгийг ”Зүрхэнд” мэдрүүлж чадлаа
Навчис унан шарласан намрын налгар өдрүүдэд Монголын рок попын акулуудын тоглолтууд шил дараалан болж өнгөрсөн. Тэдний дундаас өөрийн хоолойн цар хүрээ, уянгалаг дуу хоолой, цуцашгүй хөдөлмөр, авъяас билгээрээ ард түмэндээ үнэлэгдсэн дуучин (МУСТА) A Cool буюу Б.Анхбаярын "Зүрхэнд" unplugged тоглолт жинхэнэ амьд дуу хоолой, амьд дуу хөгжмийн нүсэр дуугаралт, үзэгч фэнүүдийн сэтгэл хөдлөлийн торгон мэдрэмжийг харуулж чадсан жинхэнэ амьд шоу тоглолт болж өнгөрснөөрөө жинхэнэ тэсрэлт хийж чадлаа. 2013 оны 11 сарын 15, 16-нд 2 өдрийн турш АСА циркийн уур амьсгал "Зүрхэнд" нь хайр оргилсон залуусын сэтгэлийн илчинд дулаацан, 2 өдрийн туршид 16 дууг 100% амьдаар дуулсан дуучин A Cool-н цуцашгүй хоолойн чадлаар бахархсан халуухан үдшүүд болж өнгөрсөн юм.

2 өдрийн туршид A Cool-н дуунд дуртай үзэгч фэнүүд нь АСА циркийн суудлыг дүүргэн, дуулсан дуу бүхнийг нь даган дуулж байсан юм. Тоглолтын хөгжмийн найруулга, тайз засал, гэрлийн шоу, тоглолтын ерөнхий найруулга нь Монголын шинэ үеийн залуус дэлхийн хэмжээний түвшинд ойртож очсоныг харуулж чадлаа. Тоглолтын хөгжмийн найруулгийг гадаадад өөрийн мэргэжлээр ажиллаж, уран бүтээлээ туурвиж байгаа Dson хийсэн бөгөөд тоглолтын ерөнхий найруулгыг Seven телевизийн захирал Үйлстөгөлдөр найруулсан байна. Хүн цуцалтгүй хөдөлмөрлөж,хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмцэж чадвал амжилтын оргил өөд хэрхэн мацаж болдгийг харуулж, өнөөгийн залуусын үлгэр дуурайлал болсон энэ хөдөлмөрч залуугаар бахархах сэтгэл төрж байсан юм. Тоглолт эхнээсээ дуусан дуусах хүртлээ сэтгэл догдлуулам сюрприз дүүрэн болж өнгөрсөн. Хайртай гэр бүл, өхөөрдөм бяцхан хүүгээ танилцуулсан бичлэг нь үзэгчдийн сэтгэлийг догдлуулсан мөчүүдийн нэг байлаа. Мөн хайрын дуунд сэтгэл нь догдолсон залуу хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавьсан нь үзэгчдийн сэтгэлийг хөгжөөж чадсан юм. Дуучин A Cool дэлхийн оддын жишгээр дуу,бүжгийн хослолын гайхамшгийг мэдрүүлж, чадварлаг бүжигчин болохоо харуулж залуусын цөсийг хөөргөж чадсан юм. Дуучин A Cool-н тайзан дээр хэрхэн биеэ авч яваа байдал, хувцасны шийдэл, тоглолтоо өөрөө хөтлөн амьдруулж байгаа мөн дуугаа хэрхэн зүрх сэтгэлээсээ дуулан амьдруулж байгааг харсан үзэгчдийн сэтгэлд зөвхөн Монголдоо төдийгүй дэлхийн түвшинд эх орныхоо нэрийг гаргаж чадахаар авъяаслаг залуу байна гэсэн бахархах сэтгэл төрж байсан юм. Амьдралын бүхий л үед уянгалах түүний дуунууд үргэлж зүрх сэтгэлд эгшиглэж, түүний хөдөлмөрч зан, авъяас билэг, үзэгч фэнүүдийнх нь алга ташилт энэ эрч хүчээр дүүрэн залууг урлагийн ноён оргил өөд хөтлөх биз ээ.

0 Сэтгэгдэл