"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна
“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
“МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ
Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Дугаарын хязгаарлалтын санал асуулга өнөөдөр 22 цаг хүртэл үргэлжилнэ
Нийслэлийн
иргэдээс нийслэлийн ЗДТГ, нийслэлийн Иргэдийг хүлээн авах төвд хүйтний
удиралд дугаарын хязгаарлалтыг цуцалж өгөх талаар нилээдгүй хүсэлт
ирүүлсэн. Нийслэлийн удирдлагууд аливаа томоохон шийдвэр гаргахдаа
иргэдээсээ асуух зарчим баримталж байгаа тул иргэдийн хүсэлтийн дагуу
дугаарын хязгаарлалтыг цуцлах эсэх талаар 2013 оны 11-р сарын 13-наас 15
хүртэл 48 цагийн хугацаанд санал авсан. Саналыг цахим хуудас, мессеж
гэсэн 2 хэлбэрээр авсан бөгөөд цахим хуудсаар саналаа өгсөн иргэдийн 70
гаруй хувь нь цуцлахыг дэмжсэн бол Мобикомын 100 мянган хэрэглэгчээс
хариу мессеж илгээсэн иргэдийн 50 гаруй хувь нь дэмжихгүй гэсэн. Санал
асуулгын дүн ийнхүү зөрүүтэй гарсан тул нийслэлийн удирдлагын зөвлөлийн
11 сарын 23-ны ээлжит хуралдааны шийдвэрээр дахин санал авахаар болж,
Мобикомын 200 мянган хэрэглэгчээс өнөөдөр /лахагва гараг/ 07-22 цагийн
хооронд мессежээр, нийслэлийн лавлагаа мэдээллийн 1200 утсанд дуудлагаар
санал авч байна. Энэ нь эцсийн шийдвэр гаргахад иргэдийг илүү өргөн
хүрээнд хамруулж чадна гэж албаныхан үзэж байгаа юм. Мессежээр санал
асуулга явуулан, дүнг нэгтгэх техникийн хүчин чадалтай үүрэн телефоны
Мобиком, Unitel операторуудаас Мобиком нь хамгийн хямд, санал асуулгын
нэг мессеж илгээхэд Unitel-ээс 20 дахин бага буюу 12 төгрөг зарцуулдаг
тул энэ удаагийн санал асуулгыг Мобикомын 200 мянган хэрэглэгчээс авч
байгаа юм. Өнөөдөр иргэдийн илгээсэн хариу мессеж, дуудлагаар дугаарын
хязгаарлалтыг цуцлах эсэхийг шийдвэрлэх учраас 22 цаг хүртэл үргэлжлэх
санал асуулгад иргэд идэвхтэй оролцон, мессеж очсон тохиолдолд хариу
заавал илгээгээрэй гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл























