Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
38-р сургуулийн барилгыг өргөтгөж, шинээр барина
Нийслэлийн “Иргэд хүлээн авах төв”-өөр дамжуулан нийслэлийн Засаг даргатай уулзах хүсэлт ирүүлсэн 9 иргэнийг Баасан гарагт хотын дарга хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын зөвлөх болон бусад холбогдох албаныхан оролцож, иргэдийн асуултад хуулийн дагуу хариу өгч, боломжтой зарим хүсэлтийг шийдвэрлэсэн юм. Иргэдийн дийлэнх нь газрын маргаан шийдвэрлүүлэх, нийтийн эзэмшлийн зам талбайд барилга барьж байгаа асуудлыг зогсоох, гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах болон газар олгож өгөхийг хүссэн байна.
Тодруулбал, Баянгол дүүргийн Засаг даргын 2006 оны 3сарын 6-ны өдрийн 87 тоот захирамжаар тус дүүргийн 38-р сургуульд 8352 ам метр газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх гэрчилгээ олгосон боловч тус газрын 1970 ам метр талбайд БГД-ийн Нутгийн удирдлагын ордон бариулахаар БГД-ын тамгын газрын эзэмшилд шилжүүлсэн үндэслэлийг тодруулахаар тус сургуулийн багш нар хотын даргатай уулзсан юм.
Засаг дарга “Баянгол дүүргийн иргэдэд төрийн үйлчилгээг төвлөрсөн байранд чирэгдэл багатай, хөнгөн шуурхай үзүүлэх боломж нөхцлийг бүрдүүлэх үүднээс төрийн байгууллагын хэрэгцээнд Нутгийн удирдлагын ордны барилга барих газрын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болсон. 38-р сургуулийн барилгыг ашиглах боломжгүй гэж акталсан учир сургуулийн байрыг шинээр барих юм. Тиймээс энэ асуудлыг давхар шийдвэрлэх үүднээс дүүргийн Нутгийн захиргааны ордонтой зэрэгцүүлж, 38-р сургуулийн байрыг шинээр өргөтгөн, сурагчдын багтаамжийг нэмж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 960 хүүхдийн суудалтай сургуулийн шинэ байр, хүүхдийн хөл бөмбөгийн талбай барихаар төлөвлөсөн” гэж тайлбарлалаа.
Мөн хүүхдийн аюулгүй байдал, барилгын норм дүрэм зөрчөөгүй тохиолдолд Баянгол дүүргийн нутгийн удирдлагын ордны барилгыг барина гэдгийг хотын дарга онцлон хэлсэн юм. Энэхүү төлөвлөлтийг батлахдаа эхлээд сургууль, хөл бөмбөгийн талбай, нутгийн удирдлагын ордон гэсэн дараалалтайгаар хуваарийг хийхээр сургуулийн захирал болон багш нарын төлөөлөлтэй харилцан тохиролцлоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Нийслэлийн “Иргэд хүлээн авах төв”-өөр дамжуулан нийслэлийн Засаг даргатай уулзах хүсэлт ирүүлсэн 9 иргэнийг Баасан гарагт хотын дарга хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын зөвлөх болон бусад холбогдох албаныхан оролцож, иргэдийн асуултад хуулийн дагуу хариу өгч, боломжтой зарим хүсэлтийг шийдвэрлэсэн юм. Иргэдийн дийлэнх нь газрын маргаан шийдвэрлүүлэх, нийтийн эзэмшлийн зам талбайд барилга барьж байгаа асуудлыг зогсоох, гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах болон газар олгож өгөхийг хүссэн байна.Тодруулбал, Баянгол дүүргийн Засаг даргын 2006 оны 3сарын 6-ны өдрийн 87 тоот захирамжаар тус дүүргийн 38-р сургуульд 8352 ам метр газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх гэрчилгээ олгосон боловч тус газрын 1970 ам метр талбайд БГД-ийн Нутгийн удирдлагын ордон бариулахаар БГД-ын тамгын газрын эзэмшилд шилжүүлсэн үндэслэлийг тодруулахаар тус сургуулийн багш нар хотын даргатай уулзсан юм.

0 Сэтгэгдэл