Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Ангарагаас амьдралын ул мөр олдлоо
Ангараг гараг дээр ажиллаж байгаа “Curiosity” өөрөө явагч робот 3,6 тэрбум жилийн тэртээ цэнгэг устай нуур байсан газраас бичил биетүүд амьдарч байсныг нотлох шинж тэмдэг илрүүлсэн тухай “Science” сэтгүүл мэдээлж байна. Лондоны Эзэн хааны коллежийн эрдэмтэн Санжив Гупта “Олон тэрбум жилийн тэртээ энэ нуурын усанд амьдрал байсан гэх нотолгоо бидний сэтгэлийг ихэд хөдөлгөсөн юм. “Curiosity” нь чулуулгийн бүтэц, найрлахыг илүү нарийвчлан судлах болно” гэжээ.
Өөрөө явагч робот нь нуур байсан газрын шорооноос бактериуд эрчим хүчний эх үүсвэр болгон ашигладаг нүүрстөрөгч, устөрөгч, хүчилтөрөгч, азот ба хүхэр гэх мэт бодисын ул мөрийг илрүүлсний дараа эрдэмтэд тус газар бичил биетүүд амьдарч байсан гэсэн таамаг дэвшүүлээд нотолгоо цуглуулахаар ажиллаж байгаа аж. Судалгааны явцад эрдэмтэд олон тэрбум жилийн тэртээ хатаж үгүй болсон нуурын усны температурыг тогтоож чадсан байна.
Цэнгэг устай нуур нь сул шүлтлэг бүхий, бүлээн устай байжээ. “Curiosity” өөрөө явагч робот нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Ангараг дээр газардан өнөөдрийг хүртэл судалгаа, шинжилгээ явуулж байгаа билээ.
Ангараг гараг дээр ажиллаж байгаа “Curiosity” өөрөө явагч робот 3,6 тэрбум жилийн тэртээ цэнгэг устай нуур байсан газраас бичил биетүүд амьдарч байсныг нотлох шинж тэмдэг илрүүлсэн тухай “Science” сэтгүүл мэдээлж байна. Лондоны Эзэн хааны коллежийн эрдэмтэн Санжив Гупта “Олон тэрбум жилийн тэртээ энэ нуурын усанд амьдрал байсан гэх нотолгоо бидний сэтгэлийг ихэд хөдөлгөсөн юм. “Curiosity” нь чулуулгийн бүтэц, найрлахыг илүү нарийвчлан судлах болно” гэжээ. Өөрөө явагч робот нь нуур байсан газрын шорооноос бактериуд эрчим хүчний эх үүсвэр болгон ашигладаг нүүрстөрөгч, устөрөгч, хүчилтөрөгч, азот ба хүхэр гэх мэт бодисын ул мөрийг илрүүлсний дараа эрдэмтэд тус газар бичил биетүүд амьдарч байсан гэсэн таамаг дэвшүүлээд нотолгоо цуглуулахаар ажиллаж байгаа аж. Судалгааны явцад эрдэмтэд олон тэрбум жилийн тэртээ хатаж үгүй болсон нуурын усны температурыг тогтоож чадсан байна.
Цэнгэг устай нуур нь сул шүлтлэг бүхий, бүлээн устай байжээ. “Curiosity” өөрөө явагч робот нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Ангараг дээр газардан өнөөдрийг хүртэл судалгаа, шинжилгээ явуулж байгаа билээ.
0 Сэтгэгдэл
Заяа
Энэ судалгаа сүүлдээ худлаа болсон биз дээ. Ангараг гариг дээр амьдрал байгаагүй гэдгийг нотолсон шүү дээ. Аль нь үнэн юм бэ. Энэ дээр үеийн мэдээ нь байх шиг байхын. Сүүлдээ амьдрал байгаагүй гэдгийг баталсан шүү дээ
2013.12.11



















