Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Ийм дуу гэж байдаг аа...
Каунтри дуучин Лоретта Линн жирэмсэн болсныхоо дараа “Манай хүүхдүүд царай муутай төрсөн нь чиний буруу” хэмээх дуу хийсэн байдаг. Тэгвэл 1962 онд Герри Гоффин, Кэрол Кинг нар “Тэр намайг цохьсон. Гэхдээ энэ надад үнсэлт шиг санагдсан” хэмээх дуу гаргасан нь гэр бүлийн хүчирхийллийг өөгшүүлсэн хэрэг хэмээн бөөн шуугиан тарьж байжээ.
1940-өөд онд уран бүтээл хийж байсан “Hoosier Hotshots” хамтлаг “Би гадилд дуртай. Яагаад гэвэл ясгүй учраас” гэсэн дуутай бол “Instant Witness” хамтлаг 2011 оны цомогтоо “Би амиа хорлох уу эсвэл явж боулинг тоглох уу гэдгээ мэдэхгүй байна” гэсэн дуу оруулж байв. 1951 онд дэлгэцэнд гарсан “Royal Wedding” хэмээх хошин мюзиклд “Би бүх амьдралынхаа турш худалч байсныг чи мэдсээр байж чамд хайртай гэж хэлэхэд минь яаж итгэж чадав аа” гэсэн маш урт нэртэй дуу байдаг аж.
Каунтри дуучин Рэй Стивенс “Амнаас минь хэлээ тат, учир нь би эцсийн удаа чамайг үнсч байна” гэсэн хошин дуу хийж байсан бол “Mayday Parade” хамтлагийн хөгжилтэй гэхэд хэцүү “Хэрэв чи надгүйгээр амьдарч чадахгүй юм бол яагаад үхэхгүй байгаа юм” гэдэг нэртэй дуу “Anywhere but here” цомогт нь бий. Тэгвэл Дуучин Аарон Уилбурны “Хэрвээ миний хамраас мөнгө гоождог байсан бол би чам руу нийх байлаа” нэртэй дуу бий гэнэ.
Каунтри дуучин Лоретта Линн жирэмсэн болсныхоо дараа “Манай хүүхдүүд царай муутай төрсөн нь чиний буруу” хэмээх дуу хийсэн байдаг. Тэгвэл 1962 онд Герри Гоффин, Кэрол Кинг нар “Тэр намайг цохьсон. Гэхдээ энэ надад үнсэлт шиг санагдсан” хэмээх дуу гаргасан нь гэр бүлийн хүчирхийллийг өөгшүүлсэн хэрэг хэмээн бөөн шуугиан тарьж байжээ.1940-өөд онд уран бүтээл хийж байсан “Hoosier Hotshots” хамтлаг “Би гадилд дуртай. Яагаад гэвэл ясгүй учраас” гэсэн дуутай бол “Instant Witness” хамтлаг 2011 оны цомогтоо “Би амиа хорлох уу эсвэл явж боулинг тоглох уу гэдгээ мэдэхгүй байна” гэсэн дуу оруулж байв. 1951 онд дэлгэцэнд гарсан “Royal Wedding” хэмээх хошин мюзиклд “Би бүх амьдралынхаа турш худалч байсныг чи мэдсээр байж чамд хайртай гэж хэлэхэд минь яаж итгэж чадав аа” гэсэн маш урт нэртэй дуу байдаг аж.
Каунтри дуучин Рэй Стивенс “Амнаас минь хэлээ тат, учир нь би эцсийн удаа чамайг үнсч байна” гэсэн хошин дуу хийж байсан бол “Mayday Parade” хамтлагийн хөгжилтэй гэхэд хэцүү “Хэрэв чи надгүйгээр амьдарч чадахгүй юм бол яагаад үхэхгүй байгаа юм” гэдэг нэртэй дуу “Anywhere but here” цомогт нь бий. Тэгвэл Дуучин Аарон Уилбурны “Хэрвээ миний хамраас мөнгө гоождог байсан бол би чам руу нийх байлаа” нэртэй дуу бий гэнэ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл



















