Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Хар арьст Санта байж болохгүй гэж үү
Америкийн хэвлэлүүдийн дунд Санта Клаусын арьсны өнгөнөөс болж хөөрхөн маргаан дэгджээ. “Slate” сэтгүүл Санта Клаусыг зөвхөн цагаан арьст хүнээр төсөөлж, тэдний дүрд цагаан хүмүүсийг тоглуулдаг хэвшмэл ойлголтоосоо салж, бүхий л хүүхдийн хүсэл сонирхолд нийцэж чадах өвөөг бий болгоё хэмээн нийтлэл гаргажээ. Гэтэл FOX телевизийн хөтлөгч Мегин Келли шууд эфирийн үеэр “Санта Клаус, Есүс Христ хоёулаа цагаан байсан. Энэ хоёр хүчирхэг дүр төрхийг яаж өөрчлөх тухай бодов оо. Яг одоо телевизээ үзэж байгаа хүүхэд байвал Санта цагаан арьстан байсан нь хөдөлшгүй үнэн гэдгийг мэдэх хэрэгтэй” гэж хэлсэн байна. Мэдээж, түүний ярьсан зүйл бидний төсөөлж ирсэн тэр л “үнэн”-тэй нийцэх учраас Санта Клаус цагаан хүн байсан гэж хэлж болох юм. Гэвч Санта гэдэг эцсийн эцэст хүмүүст баяр хөөр, аз жаргал бэлэглэх л зорилготой бэлгэдлийн дүр учраас хүн бүр, хүүхэд бүрт хүссэн Сантаг нь харуулах нь чухал гэж Slate сэтгүүлээр зогсохгүй Америкийн хэвлэлүүд бичиж байна.
Америкийн хэвлэлүүдийн дунд Санта Клаусын арьсны өнгөнөөс болж хөөрхөн маргаан дэгджээ. “Slate” сэтгүүл Санта Клаусыг зөвхөн цагаан арьст хүнээр төсөөлж, тэдний дүрд цагаан хүмүүсийг тоглуулдаг хэвшмэл ойлголтоосоо салж, бүхий л хүүхдийн хүсэл сонирхолд нийцэж чадах өвөөг бий болгоё хэмээн нийтлэл гаргажээ. Гэтэл FOX телевизийн хөтлөгч Мегин Келли шууд эфирийн үеэр “Санта Клаус, Есүс Христ хоёулаа цагаан байсан. Энэ хоёр хүчирхэг дүр төрхийг яаж өөрчлөх тухай бодов оо. Яг одоо телевизээ үзэж байгаа хүүхэд байвал Санта цагаан арьстан байсан нь хөдөлшгүй үнэн гэдгийг мэдэх хэрэгтэй” гэж хэлсэн байна. Мэдээж, түүний ярьсан зүйл бидний төсөөлж ирсэн тэр л “үнэн”-тэй нийцэх учраас Санта Клаус цагаан хүн байсан гэж хэлж болох юм. Гэвч Санта гэдэг эцсийн эцэст хүмүүст баяр хөөр, аз жаргал бэлэглэх л зорилготой бэлгэдлийн дүр учраас хүн бүр, хүүхэд бүрт хүссэн Сантаг нь харуулах нь чухал гэж Slate сэтгүүлээр зогсохгүй Америкийн хэвлэлүүд бичиж байна. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл























