Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Адель хаант төрийн шагнал хүртлээ
Британийн өнөө үеийн хамгийн алдартай дуучдын нэг Адельд хатан хааны ордноос нэр хүндтэй шагналаа хүртээлээ. Улс орондоо онцгой гавьяа байгуулсан хүмүүст олгодог Британийн эзэнт гүрний зэрэг дэвийн MBE шагналыг түүнд гардуулсан байна. 1917 оноос хойш олгодог болсон энэ шагналыг ихэвчлэн хатан хаан өөрийн биеэр гардуулдаг бол энэ удаа хунтайж Чарльз дуучин бүсгүйд зүүж өгсөн байна.
"Someone like you", "Rolling in Deep" дуугаараа дэлхий дахинд алдаршиж, хөгжмийн ертөнцийн төдийгүй Алтан бөмбөрцөг, Оскарын шагнал авч амжсан дуучин Адель өнгөрсөн онд амаржиж, одоогоор уран бүтээлээсээ түр хөндийрөөд байгаа билээ. Тэрээр шагналаа гардан авахдаа сэтгэл хөдөлсөн бололтой хунтайж Чарльзтай ярьж байхдаа хэт их инээж хөхөрч байсан нь хааны ордны протоколд нийцэхгүй зүйл боллоо гэж хэвлэлүүд бичиж байна.

Адель шагналаа хүндэтгэн хумсаа хүртэл тусгайлан засуулахдаа хааны титмийн дүрс бүхий шигтгээгээр гоёжээ.


Британийн өнөө үеийн хамгийн алдартай дуучдын нэг Адельд хатан хааны ордноос нэр хүндтэй шагналаа хүртээлээ. Улс орондоо онцгой гавьяа байгуулсан хүмүүст олгодог Британийн эзэнт гүрний зэрэг дэвийн MBE шагналыг түүнд гардуулсан байна. 1917 оноос хойш олгодог болсон энэ шагналыг ихэвчлэн хатан хаан өөрийн биеэр гардуулдаг бол энэ удаа хунтайж Чарльз дуучин бүсгүйд зүүж өгсөн байна. "Someone like you", "Rolling in Deep" дуугаараа дэлхий дахинд алдаршиж, хөгжмийн ертөнцийн төдийгүй Алтан бөмбөрцөг, Оскарын шагнал авч амжсан дуучин Адель өнгөрсөн онд амаржиж, одоогоор уран бүтээлээсээ түр хөндийрөөд байгаа билээ. Тэрээр шагналаа гардан авахдаа сэтгэл хөдөлсөн бололтой хунтайж Чарльзтай ярьж байхдаа хэт их инээж хөхөрч байсан нь хааны ордны протоколд нийцэхгүй зүйл боллоо гэж хэвлэлүүд бичиж байна.

Адель шагналаа хүндэтгэн хумсаа хүртэл тусгайлан засуулахдаа хааны титмийн дүрс бүхий шигтгээгээр гоёжээ.



0 Сэтгэгдэл



















