Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
АРСЛАН ТАВИХАД УЧИР БИЙ
Байгалийн түүхийн музей. Энэ музейг монголчууд төдийгүй Монголд ирсэн гадаадынхан үздэг. Гэтэл “Өөдлөх айл үүднээсээ” гэдэг үгийн эсрэг нэг зүйл энэ музейд  байна. Энэ нь хоёр арслангийн байрлал.
Арсланг монголчууд төдийгүй Европынхон эртнээс дээдэлж иржээ. Монголчууд арсланг хүч чадал, энх амгалангийн илэрхийлэл болохоос гадна шунал, хорон муу үйлээс зайлуулагч хэмээн бэлгэшээдэг. Иймээс ч үүд хаалгаа арслангаар мануулдаг уламжлал эртнээс тогтжээ. Социализмын үед эрдэмтэд дарга нарт хэлж мэдэгдэлгүй, мөнгөний эх болсон нэг төгрөгийн дэвсгэрт дээр арсланг маш урнаар нууцхан байрлуулсан байдаг. Байгалийн түүхийн музейн өмнө байх  эрслэн сарвуундаа гүегээ базсан байдалтай, харин арсланг хүрхэрч байгааг илтгэн аманд нь бөөрөнхий чулууг маш урнаар сийлсэн байгааг анзаардаггүй хүн байдаггүй байх. Гэтэл  эмэгчин, эрэгчин арслангийн байр буруу байх юм. Уг нь арслан баруун талд нь эрслэн зүүн талд нь байх учиртай.
Музейн захирал, ноён Н.Зоригтбаатар танд ажилтнууд чинь тун ам сайтай байх юм билээ. Гэвч та намайг юм бичих болгонд авдаг татвараар цалинждаг нэгэн. Иймээс арслангуудыг зөв байрлуулж,  монголчуудын нэрийг гаднынханд сэвтүүлэх нэг үйлдлээ таслан зогсоовол танд хувиасаа болон монголчуудын өмнөөс нэн талархах байна.
Г.АМАРСАНАА
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан