Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Пүрэвсүрэн: Шинийн 15-ндаа багтан засал ном хуруулах ёстой гэсэн дэг жаяг үгүй
Данбадаржаалан хийдийн ловон Ж.Пүрэвсүрэнтэй бурхан шашны тухай яриа дэлгэлээ.

-Цагаан сар ойртож байна. Шинэ он гарахтай зэрэгцээд хүн болгон ном уншуулж, засал хийлгэхээр хийдийг зорьдог. Ингэж засал ном хийлгэхийн ач тусыг бурхан шашны үүднээс тайлбарлаж өгөөч...?
-Цагаан сарын засал номыг заавал хийлгэ гэсэн зүйл байхгүй. Заавал засал хийлгэж ном уншуулах ёстой жилүүд гэж байдаг. Хүн болгоны засал ном адилгүй. Дээр нь, хүн болгон өөрийн үйлийн үрээрээ ялгаатай. Тийм учраас хүмүүс зурхайчдаар үйлийн үрийн зам мөрөө үзүүлж, засуулдаг. Бурхан шашин гэхээрээ л чи заавал түвд ном уншуул гэх зүйл байхгүй.

-Шинэ оны зурхайгаа хийдүүд зурж гаргасан болов уу?
-Хийдийн зурхайчид гаргаж байгаа. Манай хийдийн зурхайч нар ч энэ ажилд ханцуй шамлан зүтгэж буй. Цагаан сар дөхүүлээд нийтэд мэдээлэх байх.

-Цагаан сар гэснээс битүүний орой гэрийнхээ тотгон дээр идээ ундааны дээж тавьдаг ёс мартагдаж эхэллээ. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Шинэ он солигдохын өмнөх шөнө Лхам бурхан луустайгаа бидний амьдарч байгаа ханасан хорвоог тойрдог гэж багш нар айлддаг. Дээр үед зарим айл үүдэндээ үнс асгаад маргааш нь үнсэн дээр нь туурайн мөр гарчээ хэмээн итгэж Лхам бурхан луустайгаа залран иржээ гэж баталдаг байсан гэдэг. Лхам бурхны унаа луусанд зориулан идээ ундныхаа дээж, мөс тавьдаг нь цааш явах хүчийг нь сэлбэж өгөөд зогсохгүй хэмжээлшгүй их буян үйлдэж байна гэж тооцогддог. Ингэж Лхам бурханд өргөл өргөж, түүний тааллыг хүртэх нь ирээдүйд хийх үйлс замыг нь тэгшитгэдэг гэдэг юм.

-Тэгэхээр Лхам бурхан зөвхөн Цагаан сараар л хүний хорвоог тойрдог гэсэн үг үү?
-Цагаан сарын битүүний өдөр хорвоог тойрон ирэхэд нь айл бүхэн идээ цагаагаараа угтдаг бол хийдүүдэд сард нэг удаа Лхам бурхны уншлагыг уншдаг. Тэр болгонд л Лхам бурхан залвал ирдэг. Мөн сар бүрийн шинийн 29 болгонд хийдүүдэд арван хангал тахих тахилга болдог. Тэр арван хангалын тоонд Лхам бурхан байдаг. Тахилгын үеэр Лхам бурхан заларч ирнэ. Тэгээд Цагаан сараар шинэ он гарах гэж буйг угтан гурван орчлонг тойрохдоо бидний амьдарч байгаа орчлонг эргэдэг гэсэн үг.

-Шинийн наймнаас 15-ны өдрүүдэд шинэ оны засал номоо хийлгэх ёстой гэсэн тогтсон ёс жаяг байдаг. Бурхан шашинд ийн хатуу заасан байдаг уу?
-Сүүлийн үед хүмүүс чиний хэлснээр шинийн 15-ны дотор заслаа хийлгэхгүй бол тэр жилдээ ном уншуулж, засал хийлгээд ч нэмэргүй мэт ярьж, ойлгодог болж. Тэгж бурхны шашинд хатуу чанд мөрдөх дэг жаяг байхгүй. Яагаад 15-ныг чухалчилдаг вэ гэхээр 2600-гаад жилийн тэртээ бурхан багш заларч, өөрийн шашнаа дэлгэрүүлэхээр явж байхад 15 ноён өдөр бүр гүнцэг өргөсөн гэдэг. Үүнд нь бурхан багш талархаад тэдний үйл хэргийг бүтээхэд номын хүчээр тусалж л дээ. Тийм учраас энэ 15 хоногийг их бэлгэшээж, шинийн эхний 15 хоногт ном уншуулбал илүү их буян хураана гэж үздэг болсон хэрэг. Гэтэл энэ яриа явсаар шинийн 15-ны дотор номоо уншуулахгүй бол болохгүй юм шиг ойлгодог болсон байна.

-Танай хийдийн хувьд хэр их ачаалалтай байдаг вэ. Шинийн 15-ныг хүртэл сүсэгтэн олонд зориулан уртасгасан цагаар ажилладаг уу?
-Монголчуудын 95 орчим хувь нь буддын шашинтай. Хүн болгон өөрт ойрхон хийддээ засал хийлгэх гэдэг. Данбадаржаалан хийд маань 250 жилийн түүхтэй. Тэр ч утгаараа зорин ирэх сүсэгтэн олонтой. Тэр хэрээрээ ачаалалтай. Уртасгасан цагаар ажилладаг. Өдөр бүрийн унших ёстой уншлага ном, сүсэгтэн олны засал гээд л ажил ундарна даа.

-Цагаан сар дөхөхөөр л бурхан шашныхан шинийн нэгэн хэзээ тохиох вэ гээд  маргалдаж, талцдаг. Энэ жил чимээгүй байна?
-Хүмүүс одоо маргалдсаар байгаад залхсан байлгүй дээ. Өөрсдийнх нь бурууг ойлгосон хүмүүс маргаан дэгдээхээ больсон биз. Монголчуудын амьдарч байгаа газар нутагт таарсан од гаригийн хөдөлгөөнийг барьж гаргадаг Төгс баясгалант зурхай гэж бий. Түүнээс биш хөрш орнуудын ч юм уу бусад орны хэрэглэдэг зурхай манайд тохирдоггүй. Энэ жилийн хувьд маргаан гараагүйд би хувьдаа их баяртай байгаа. Ойрын хэдэн жил хүмүүсийг нааш цааш нь цагаалуулаад их л бужигнууллаа шүү дээ.

-Манай монголчууд хэзээнээс Төгсбаясгалант зурхайг хэрэглэж ирсэн юм бэ?
-Өндөр гэгээн Занабазар Монгол орны газар нутгийг одон гаригтай холбож зурсан зурхайн ухаан. Түүнийг л эрт дээр үеэс чигээ болгож хэрэглэсээр ирсэн. Яахав, улс үндэстэн дунд гадаадын оршин суугчид байдаг. Тийм хүмүүс өөрсдийн нутгийн ёсоор шинэ сарыг угтах байлгүй. Тэр нь олон жилийн турш давтагдан уусчихаар бидний тэмдэглэдэг өдөр нь зөв үү, тэднийх үү гэсэн маргаан үүсэх нь зүйн хэрэг биз дээ.

-Лам нараас дута­хааргүй бурхан шашныг гүнзгийрүүлж судлахын тулд  Жирийн хүн хамгийн эхлээд юу хийх ёстой вэ?
-Бүх хийдэд байдаг Сэрдовын хорол гэж зураг бий. Тухайн хийд хаанаа ч байрлуулж болдог. Тэр зурагт Сэрдовын хорол бурхан араа шүдээ арзайлгасан баавгай шиг мөртлөө мэлхий шиг том дугуй зүйл барьсан байдаг. Тэр нь дотроо зургаа хуваагдчихсан. Буддын шашинд эх болсон зургаан зүйлийн хамаг амьтны тусын тулд гэж ярьдаг. Зургаан зүйлийн амьтныг бэлгэдсэн зураг л даа. Мөн тэнгэрийн болон тамын орон хоёрын дундах ертөнц, адгуусын орон, бэрдийн орон, тамын орныг дүрсэлсэн байдаг. Бурхны шашинтай учирсан хүн энэ зургийг хараад бурхны номд шамдах, буян хураах, бурхны хутгийг хэрхэн олох талаар ойлгох ёстой. Бурхны номын хутгийг олоогүй хүн дээр хэлсэнчлэн зургаан зүйлийг тойроод л байдаг. Харин хутгийг нь олсон нь тэр тойргийг нэвтэрч гардаг юм.

-Тэгвэл буддын шашин шүтэгчдийн эцсийн зорилго энэ зургийг тайлж ойлгох байх нь ээ?
-Тэр зургийг хараад олон амьтны тусын тулд бурхны хутгийг олъё гэж ойлгож чадвал ямар замаар хэрхэн олох нь бас тусдаа асуудал. Ойлгосон ч цаашид хийх үйлдлээ мэдэхгүй бол хутгийг эс олно. Бурхан буддагийн сургаальд хүн өглөө босохдоо, нүүр гараа угаахдаа, ажилдаа явахдаа ч юм уу ямар нэг үйлдэл хийх бүртээ юу бодох ёстойг тусгасан байдаг. Энэ бүхнийг мэдээд амьдралдаа хэвшүүлээд эхэлбэл бурхан болох зам руугаа явж байна гэсэн үг.

-Бурхан гэдэг ойлголтыг шашин бүр л өөр өөрөөр тайлбарладаг. Гэхдээ таныхаар бурхан гэж яг юу вэ. Буддын шашин шүтдэг хүмүүсийн хувьд бурхан гэж шүншиглэж жаазалсан зураг эсвэл үнэт металиар хийсэн баримал байдаг болохоор энэ асуултыг асууж байгаа юм?
-Хэдэн жил багш нараасаа бурхан шашны сургаалийг багахан сонссоныхоо хувьд бурхан гэдэг ойлголтыг тайлбарлая л даа. Буддын шашны сургаальд “Бурхан бол та өөрөө юм” гэсэн байдаг. Түүнээс “би бурхан байна” гээд ямар нэг далдын хүч таны гараас атган чиглүүлээд явахгүй. Будда хэрхэн явбал хүн төгс гэгээрч бурхны хутгийг олж чадах вэ гэдгийг бодитоор харуулсан учраас тэр л дээ. Хэрвээ бурхны хутгийг олох замд гаран түүнийгээ олон амьтны тусын тулд хийх бол гэгээрсэн бурхад замд чинь таарах саад тотгорыг зайлуулж, замыг чинь засч өгнө.

-Ер нь хэдэн бурхан байдаг вэ?
-Чи бид хоёр ингэж суугаад тоолно гэвэл бүх насаараа тоолоод ч гүйцэхгүй. Шинээр төрөөд л байдаг.

-Намсрай бурхантай айл бурхнаа амилуулахын тулд зүрхэн номыг нь уншуулдаг шүү дээ. Бурхан бүр өөрийн гэсэн номтой байдаг гэдэг?
-Тийм ээ. Датагтан, мятагтан гэж үг бурхны номонд гардаг. Адууны цусан далай, хүний цусан далай гэсэн үг л дээ. Догшин бурхдын залардаг оронг ингэж хэлдэг. Яг тухайн бурхныг тахиж судар уншихдаа урин залсан дуудлагыг уншдаг. Хамгийн эхлээд тухайн бурхныхаа гадаад төрхийг дүрслээд, амьдардаг газар орныг нь дууддаг.

-Жирийн л нэг түвд нэр шиг үгс их утга агуулдаг байх нь?
-Тэгэлгүй яахав. Тэгж унших нь маш их жанлавтай байдаг.

-Жанлав гэж...?
-Худлаа үгийг 1000 хэлэхээр үнэн болдог гэдэг. Яагаад үнэн болчихов. Ямар нэг хүч нөлөөлөөд байгаа биз дээ. Тэр хүчийг л хэлж байгаа юм.

-Шашингүйдлийн ү­еэс өмнө айл бүр будда бурх­­наа гэрийнхээ хой­мортоо залдаг байсан. Их хэлмэгдүүлэлтийн үеэр шашны эд зүйлийг устгасан ч, өв дамжигдан ирсэн бурхад нь догширсон байна гэж олон лам ярьдаг болж. Энэ юу гэсэн үг вэ?
-Бурхан, судар гэдэг өөр ойлголт. Судрыг аль болох олон унших тусам тэр хэрээрээ жанлав хурж байдаг. Судрыг хойморьтоо залж, тодорхой цаглалаар лам залж ирж уншуулж, сэргээлгэж байх ёстой гэдэг. Харин бурхныг хадгалах ёстой гээд тоосыг нь арчихгүй, идээ будаа өргөхгүй бол буруу. Хоёр найз байлаа гэж бодоход нэг нь найздаа хамаг юмаа ярьдаг. Тэгсэн нөгөөх нь дуугүй суугаад байвал тоохгүй байна гээд уурлана биз дээ. Тэрэн шиг гэрээ сайн сайхан байлгах гэж бурхан залчихаад хараад суугаад байвал ямар ч ач тусыг олохгүй.
0 Сэтгэгдэл
энэ эргүү малын юу яриад байгааг эр ойлгосонгүй. өөрөө ч ойлгодог юмуу хэхэ. лам шүтээд юу болох вэ. мунхрах хоосрохын шинж өөр юу ч байхгуй. энэ хиртэй арчаагүй шааруудад өгдөг мөнгөө үр хүүхүд этсэг эхдээ өгцгөө. луйварчид. эд нарын хийж бүтээсэн гийгүүлсэн гавььяа юу байнаа хэхэ...............өмхий илжигнүүд ойртоход хир тартаг үнэртсэн малнууд.........
үгүй хөө эрхэм ламаа танай хийдийн Өлзий хутаг Батчулуун нарын 3 ламыг хүүхэн хүчиндэж өвчин халдаасан тухай СБД-ийн цагдаагийн хэсэг дээр нэг хэсэг яригдаад нам дарагдсан энэ ямар учиртай юм бол
er n ene , buddhism-g shutsneer ene eh oron, ard tumen gegeerch saihan bolson zuil bnuu? ulam l hun chanar esregeere muudaad bgan bishu, yamarch hereggui
Хамгийн их уншсан