Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Британийн загвар өмсөгч “Миний хөл хамгийн урт” гэж мэдэгдлээ
Их британийн загвар өмсөгч Александра Робертсон өөрийгөө дэлхийн хамгийн урт хөлтэй бүсгүй гэж мэдэгджээ. Тэр ингэхдээ миний хөл Оросын “Хамгийн урт хөлтэй гоо бүсгүй” уралдааны шагналт Анастасия Страшевкаягийн хөлөөс ч урт гэсэн нь итгэлтэй хэлж байна.

Анастасия Страшевкая
Оросын Сибирьт амьдардаг 18 настай Анастасия 106 см хөлтэйгээрээ зөвхөн оростоо ч биш дэлхийд гайхагдаж британичуудын анхаарлын төвд орсон юм. Тэр бас “Оросын гоо бүсгүй-2014” уралдааны төгсгөлийн шатанд оролцоно.

Харин британийн Блэкпулаас гаралтай Александра Робертсон өөрийнхөө хөлийг 119 см урт гээд олон улсын уралдаанд өөрөө ялах ёстой гэж байгаа юм. Александра 18 наснаасаа загвар өмсч эхлэн, дараа нь төрөлх хотынхоо гоо бүсгүйн тэмцээнд оролцож байжээ. Үүний дараанаас л нутгийн нь загварын агентлаг түүнийг ажилд урьж хамгийн анх хуримын даашинз, дотуур хувцасны амьбомын зураг авхуулж байсан гэнэ.

Александра Робертсон
“Ялангуяа би өндөр өсгийтэй гутал өмссөн үедээ хүмүүсийг цочирдуулах вий гэж санаа зовдог. Хүмүүс намайг сагс тоглодог уу гэж байнга асуудаг. Тэгэхээр нь би надаас мини-гольф тоглодог уу гэж асуу л даа хэмээн хошигнож, хоёулаа инээмсэглээд л тардаг даа” гэж Робертсон ярьжээ. Робертсоны гэр бүлийнхэн ер нь өндөр угшилтай юм байна. Түүний 33 настай эгч нь гэхэд л 185 см өндөр гэнэ.

0 Сэтгэгдэл