Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Яаж нарийхан бэлхүүстэй харагдах вэ

Сайхан бүсгүйд заавал байх ёстой нэг шинж бол нарийхан бэлхүүс гэдэг. Нарийхан бэлхүүс нь гоо сайхны талаасаа ч, эрүүл мэндийн талаасаа ч эмэгтэй хүнийг илтгэж байдаг. Гэвч эмэгтэйчүүдийн бие галбирын хэд хэдэн төлөв байдгаас дөрвөлжин хэлбэрийн биетэй байх нь түгээмэл. Төдий л тарган биш эмэгтэйчүүд, тэр бүү хэл туранхай эмэгтэйчүүд ч хүртэл дөрвөлжин хэлбэрийн биетэй байх нь олонтаа. Тиймээс биеэрээ биш ч гэсэн хувцсаараа нарийн бэлхүүстэй харагдах зөвлөгөөг хүргэж байна. Эндээс та нарийн бэлхүүстэй харагдах нь зарим тохиолдолд ердөө хувцасны сонголтоос л хамаарч байдгийг харах болно.   

Зураг дээрх эмэгтэй хэрвээ эхний зурагт байгаа шиг хайхрамжгүйгээр хувцсаа сонговол биеийн нь дөрвөлжин хэлбэр тэр хэвээрээ л бусдын нүдэнд анзаарагдахаар байгаа биз. Харин хоёр дахь зурагт тэрээр гоёмсог цэцгэн хээтэй, бүстэй даашинз сонгосноор илүү цэгцтэй, туранхай хамгийн гол нь бэлхүүсээрээ нарийхан харагдаж байна. Зураг дээрх шиг бүсэлхий хавиараа хээтэй, эсвэл оруулгатай даашинз нь ямар ч тохиолдолд бусад дааншинзнаас нарийхан харагдуулах болно.

Эхний зурагт гайхамшигтай нарийхан бэлхүүс гарч өгснийг харж байна уу. Энэ бол дээгүүрээ бие барьсан цамц, харин доогуураа бөмбөгөр, том хормойтой банзал сонгосны ач юм. Ийм маягаар хослуулан өмсвөл ямар ч эмэгтэй байгаагаасаа илүү туранхай харагдахыг мэдэж авсан бол хоёр дахь зурагт анхаарлаа хандуулна уу. Энэ удаа түүнд бүсэлхийгээрээ өргөн оруулгатай доогуураа дэрвэгэр хормойтой цамц өмсгөжээ. Ийм загварын цамц хэзээд таныг хүссэнээр чинь нарийн бэлхүүстэй харагдуулж чадна.

Энэ бол хувцасны хээг мөргөлдүүлэх арга юм. Хоёр өөр янзын хээ, судал бүхий хувцсыг хослуулан өмсвөл ингэж харагдах нь. Энэ мэдээж өмнөх сонголттой адилхан нарийхан бэлхүүстэй харагдуулахгүй байгаа ч дэгжин бөгөөд туранхай харагдуулж чадна.

Бүс, дахин бүс. Ер нь бэлхүүстэй харагдъя гэж бодож байгаа л бол хамгийн хэрэгтэй туслах бол бүс. Бүсийг даашинз дээр, банзал дээр, гадуур хүрмэн дээр ч ингээд зүүж болно. Ингэж зүүх нь зүүгээгүй үеийнхээс огт өөр харагдахыг толиныхоо өмнө зогсоод туршаад үзээрэй.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан