Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Радиогийн уралдааны шагналаа 44 жилийн дараа авчээ
Германы иргэн Гюнтер Цеттл гэгч аль 1969 онд радио сонирхогчдын дунд явуулсан ая дууны тааварт оролцож аялгууг үнэн зөв таасныхаа шагналыг саяхан авчээ.
Гюнтер зүүн герман БНАГУ-д амьдарч байхдаа Баруун германы радиог байнга сонсдог байж. Энэ нь тухайн үедээ капиталист радио станц сонсох нь хууль бус байснаас ил зарлах боломжгүй байсан хэрэг. Нэг удаа радио сонсч байтал ая дууны таавар явахаар нь чагнавал The Creation хамтлагийн дуу яваад таахыг сонсогчдоосоо хүсчээ. Тэр үед 18 настай байсан залуу тэртэй тэргүй энэ  хамтлагийн дуунд дуртай байсан болохоор нэг их төвөггүй тааж, хариуг нь ил захидал дээр бичээд илгээсэн байна. Харамсалтай нь ил захидлыг  БНАГУ-ын Аюулаас хамгаалах яам хурааж авснаар хүрэх газраа очиж чадаагүй  байна. Гюнтер ч энэ тухай мартаж орхиж.
Хоёр герман нэгдсэний дараа түүний нэг найз нь энэ тухай сануулж, радиод хандахыг зөвлөхөд Гюнтер хуучин баримт бичгүүдээ шүүсээр  дээр цагт илгээсэн ил захидлынхаа хуулбарыг олж радиогийн газарт илгээсэн байна. Эндээ ил захидлын жинхэнэ эх нь архивт байгааг ч дурджээ.
Радиогийнхан ил захидлыг аваад түүнийг дуудаж, Гюнтер ч тэдэнд бүхий л түүхээ ярьсан байна. Энэ бүхний эцэст түүний 44 жилийн өмнө авах ёстой байсан зөв хариултын нь шагнал болгож The Creation хамтлагийн Painter Man зохиомж бүхий пянз, энэ хөтөлбөрийг хөтлөгчийн дурсгалын зүйлсийг гардуулжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан