Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

USD / 3596.0₮
CNY / 502.3₮
KRW / 2.69₮
SEK / 378.3₮
JPY / 24.72₮
RUB / 53.72₮
EUR / 4165.0₮
CHF / 4438.0₮
GBP / 4859.0₮
HKD / 459.0₮
CAD / 2637.0₮
AUD / 2350.0₮
SGD / 2813.0₮
NZD / 2184.0₮
TRY / 92.2₮
USD / 3596.0₮
CNY / 502.3₮
KRW / 2.69₮
SEK / 378.3₮
JPY / 24.72₮
RUB / 53.72₮
EUR / 4165.0₮
CHF / 4438.0₮
GBP / 4859.0₮
HKD / 459.0₮
CAD / 2637.0₮
AUD / 2350.0₮
SGD / 2813.0₮
NZD / 2184.0₮
TRY / 92.2₮
USD / 3596.0₮
CNY / 502.3₮
KRW / 2.69₮
SEK / 378.3₮
JPY / 24.72₮
RUB / 53.72₮
EUR / 4165.0₮
CHF / 4438.0₮
GBP / 4859.0₮
HKD / 459.0₮
CAD / 2637.0₮
AUD / 2350.0₮
SGD / 2813.0₮
NZD / 2184.0₮
TRY / 92.2₮
USD / 3596.0₮
CNY / 502.3₮
KRW / 2.69₮
SEK / 378.3₮
JPY / 24.72₮
RUB / 53.72₮
EUR / 4165.0₮
CHF / 4438.0₮
GBP / 4859.0₮
HKD / 459.0₮
CAD / 2637.0₮
AUD / 2350.0₮
SGD / 2813.0₮
NZD / 2184.0₮
TRY / 92.2₮
Шээс бэлгийн замын хламидийн халдвар

Өвчлөлийн байдлаараа бэлгийн замаар дамжих халдвараас хамгийн их тархсан нь шээс бэлгийн замын хламидийн халдвар юм. Манай оронд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ДОХ/БЗХӨ-тэй тэмцэх албаны амбулаторт үзүүлж буй эрэгтэйчүүдийн 8,1% /11/135/, эмэгтэйчүүдийн 9,9% /12/121/ нь хламидийн халдвар илэрсэнийг тэнд илэрсэн түүвэр судалгааний дүнд мэдээлсэн байна. Мөн зарим эрдэмтэдийн судалгаагаар бэлгийн замын ямар нэг үрэвсэлт өвчиний зовиуртай үзүүлж буй хүмүүсийн 40,3%д хламидийн халдвар оношлогдсон байна. Ингэхээр манай оронд хламидийн халдвар их байгаа ба заг хүйтэн өвчиний халдвараас давамгайлах хандлагатай болжээ. Шээс бэлгийн замын хламидийн халдвар нь хүнээс эрүүл хүнд бэлгийн хавьталаар дамжих ба ихэнхидээ бэлгийн амьдарлын идэвхитэй насны /20-40/ эрэгтэй эмэгтэй хүмүүс өвчилнө. Мөн ураг эхийн хэвлийд байхад ихсээр, төрөлтийн явцад төрөх замаар халдвар дамждаг байна.

Шинж тэмдэг

Шээс бэлгийн замын хламидийн халдварын нууц хугацаа дунджаар 10-15 хоног 5-21 хүртэл хоног хэлбэлзэж болно. Шээс бэлгийн замын хламидийн халдварын үед эрэгтэйд шээсний сувгийн үрэвсэл, эмэгтэйд умайн хүзүүний үрэвсэлийн шинж тэмдэг элбэг тохиолдоно. Түүнээс гадна ямар нэгэн шинж тэмдэггүй байх нь олонтой ажиглагддаг. Заримдаа хламидын халдварын үед ямар нэгэн зовиур байхгүй зөвхөн наалдацын шинжилгээнд цагаан эсийн тоо олширдог. Иймээс эрэгтэйчүүдэд хламидын гаралтай шээсний сувгийн үрэвсэл нь шинж тэмдэгтэй ба шинж тэмдэггүй гэсэн 2 хэлбэрээр явагддаг. Хламидийн шалтгаантай шээсний сувгийн үрэвслийн үед дараах шинж тэмдэг илрэнэ. Өвчтөн шээхэд бага зэрэг ирвэгнэх, загатнах, хорсох, шээсний сувгийн амсар улайх, бага хэмжээний салсархаг ялгадас гарах зарим хүнд хэвлийн доод хэсэг ууц нуруу орчмоор хүчтэй биш өвддөг. Эрчүүдэд олон дахин шээх шээсний сүвнээс цэхэр цагаан өнгөтэй ялдас гарах ойр ойрхон шээх нь хламидийн өвөрмөц шинж тэмдэг болдог. Энэ халдвар аажим алгуур явцтай байдаг. Иймээс тодорхой хугацааны дараа эмэгтэйчүүдийн 40%, эрэгтэйчүүдийн 15-25%д хүндрэл үүснэ. Халдвар тунгалагийн судас үрийн сувгаар тархаж эрэгтэйд үрийн цэврүү, төмсөгний дайвар, түрүү булчирхай заримдаа шулуун гэдэс эмэгтэйд бартолины булчирхай, умайн дотор хана, умайн гуурсан хоолой, бага аарцагийн хөндийн үрэвсэл, эдгээр нь даамжирж эрэгтэйь эмэгтэй хүний үргүйдэл хүргэдэг. Хламидийн гаралтай халдвар дангаараа тохиолдохоос гадна бусад бэлгийн замын халдваруудтай хавсарч тохиолддог гэдгийг анхаарах хэрэгтэй.

Оношилгооний хувьд өвчтөнөөс асуумж авч, үзлэгээр эмнэл зүйн шинжийг тодруулан лабораторийн шинжилгээ хийдэг. Шинж тэмдэгийн хувьд олон төрлийн илрэлтэйн зэрэгцээ шинж тэмдэггүй хэлбэрээр явагддаг нь эмнэл зүйн оношилгоонд түвэг учруулдаг. Иймд лабортарын шинжилгээ халдварыг оношилоход чухал үүрэгтэй.

1 Сэтгэгдэл
Та бөөр худалдаж авмаар байна уу эсвэл бөөрөө зармаар байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд 500,000 ам. доллар, амь нас, эрүүл мэндийн даатгалыг багтаасан сайн мөнгө санал болгоно. таны бөөр. Намайг MOUNT ALVERNIA HOSPITAL-д олон улсын мэдрэлийн эмчийн зөвлөх эмч MAXWELL гэдэг. Манай эмнэлэг нь Бөөр болон бусад мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид амьд донороос бөөрийг худалдан авах, шилжүүлэн суулгах ажлыг гүйцэтгэдэг. Бид Сингапур, Турк, АНУ, Малайз, Энэтхэг, Германд байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдан авах сонирхолтой бол бидэнтэй холбоо барина уу: Имэйл: contact@mountalverniahospitals.com Whats-app дугаар: +447463920079 Telegram: +447463920079 Хүндэтгэсэн, DR MAXWELL .P. Олон улсын эмнэлгийн зөвлөх.PHDLL.CDC.
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан