Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Энэ онд сайжруулсан түлш түлэхгүй, оронд нь хагас кокс түлнэ

"Энэ онд сайжруулсан түлш түлэхгүй. Оронд нь хагас кокс түлнэ" гэж хотын дарга Х.Нямбаатар мэдэгдлээ. Гэхдээ гэр хорооллын айлуудын зуухыг солихгүй гэв.

Тэрээр "Хүний ам нас, эрүүл мэнд чухал тул технологийн шинэчлэл хийнэ. Энэ жил шууд худалдан авалтаар хагас кокс авна. Хамгийн сүүлийн загварууд ирсэн, бид айлуудад туршиж байна. Гэхдээ бид ОХУ-ын стандартаас барууны стандарт руу шилжих шаардлагатай. Барилга хот байгуулалтын яамны эрдэмтдийн зөвлөл хуралдсан. 

Сайжруулсан түлшний хоёр үйлдвэрийн менежментийг хот хүлээн авсан. Эдгээр хоёр үйлдвэрт сүүлийн 40 мянган тонн мидлингээ үйлдвэрлэж байна. Цаашид дахин мидлинг суурьтай түлш үйлдвэрлэхгүй. 800-аас дээш хэд жигнэсэн, давирхай, угаарын хийг нь шүүж устгасан, хагас кокс бэлэн түлш худалдан авна. Ингэснээр одоо гаргаж буй зардлаас 300 тэрбум төгрөг хэмнэнэ" гэв.      
  
Мөн нийслэлийн бондын талаар дараах мэдээллийг өгөв:
-Өнгөрсөн онд улсын төсөв батлахдаа хотын гаргахаар төлөвлөсөн 200 тэрбум төгрөгийн бондыг хаачихсан. Бид 2027 он гэхэд өмнөх бондын төлбөрүүдээ асуудалгүй төлнө. 

Бондын эргэн төлөлт хэвийн үргэлжилж байна. Хэрэв 200 тэрбум төгрөгийн бонд гаргачихвал айлуудыг хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлж, дулаалга хийх боломжтой. Улс төр тогтворгүй байгаагаас шалтгаалж олон ажил хойшилсон. Бидний ажил системтэй явж байна гэв.        

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан