Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Голомт банк BNY банктай хамтран “Golomt Bank & BNY Joint Compliance Workshop 2025” арга хэмжээг зохион байгууллаа

Голомт банк АНУ-ын BNY Банктай хамтран “Golomt Bank & BNY Joint Compliance Workshop 2025” комплаенсын арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Уг арга хэмжээ нь Голомт банкны санаачилгаар хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй бөгөөд зохицуулагч байгууллагуудын төлөөлөл болон Монголын банк, санхүүгийн салбарын мэргэжилтнүүд тэргүүтэй 100 гаруй зочин, төлөөлөгч оролцсон юм.

Голомт банкны Эрсдэл хариуцсан захирал Т.Отгон:

“Голомт банкны 30 жилийн ойн баярыг хуваалцан энэ удаагийн Комплаенсын арга хэмжээнд оролцож буй Монголбанкны удирдлагууд, зохицуулагч байгууллагуудын төлөөллүүд болон салбарын мэргэжилтнүүддээ талархал илэрхийлье. Гадаад зах зээлээс хөрөнгө оруулалт, санхүүжилт татах цаашлаад олон талт хамтын ажиллагааг эхлүүлэхэд олон улсын хууль, дүрмийг чанд сахин ажиллах нь маш чухал үзүүлэлт билээ. Та бүхэн энэхүү арга хэмжээнд оролцсоноор комплаенсын үйл ажиллагааны талаар санал бодол, мэдлэг туршлагаа хуваалцаж, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, хамтран ажиллах боломж, шийдлүүдийг тодорхойлж чадсан гэдэгт итгэлтэй байна.”

Тус арга хэмжээнд  Монголбанкны удирдлага болон BNY банкны мэргэжилтнүүд:

  • Олон улсын төлбөр тооцоотой холбоотой мөрдөн шалгах үйл ажиллагаа
  • Комплаенсын практикт хиймэл оюун ухааныг ашиглах тухай
  • Төр, хувийн хэвшлийн мэдээлэл солилцоо зэрэг сэдвүүдийн хүрээнд илтгэл танилцуулж, санал бодлоо хуваалцсан юм.

Голомт банк болон BNY банк хамтын ажиллагааны хүрээнд тус банкны дэлхий дахиныг хамарсан өргөн сүлжээгээр дамжуулан гадаадад шилжүүлэг, төлбөр тооцоо, импорт, экспортын санхүүжилтийн  үйлчилгээг комплаенсын өндөр стандарт дор харилцагч нартаа үзүүлж байна.

 

  •  
  •  
  •  
  •  
  •  

Дэлхийн жишиг- Монголын банк

1 Сэтгэгдэл
I was recently scammed out of $53,000 by a fraudulent Bitcoin investment scheme, which added significant stress to my already difficult health issues, as I was also facing cancer surgery expenses. Desperate to recover my funds, I spent hours researching and consulting other victims, which led me to discover the excellent reputation of Capital Crypto Recover, I came across a Google post It was only after spending many hours researching and asking other victims for advice that I discovered Capital Crypto Recovery’s stellar reputation. I decided to contact them because of their successful recovery record and encouraging client testimonials. I had no idea that this would be the pivotal moment in my fight against cryptocurrency theft. Thanks to their expert team, I was able to recover my lost cryptocurrency back. The process was intricate, but Capital Crypto Recovery's commitment to utilizing the latest technology ensured a successful outcome. I highly recommend their services to anyone who has fallen victim to cryptocurrency fraud. For assistance, contact Recovercapital@cyberservices.com Capital Crypto Recover on Telegram OR Call Number +1 (336)390-6684 via email: Capitalcryptorecover@zohomail.com you can visit his website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
Хамгийн их уншсан