Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотноо аймаг, нийслэлийн байгаль орчны хяналтын улсын байцаагч, химийн бодисын асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан чадавхжуулах сургалтыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Байгаль орчин, судалгаа шинжилгээний төвд ө Б.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана Нөөцийн махыг нөхөн нийлүүлэх, малчид өөрсдөө махаа шууд борлуулах лангуу, цэг ажиллуулах боломжийг бүрдүүлэх үүрэг өгөв Таван шарын төмөр зам доогуурх "Нүхэн гарц" төслийн явган зорчигч болон дугуйн замыг хийж дуусгажээ Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна COP17: Орон нутгийн иргэдэд зориулсан бүсчилсэн зөвлөлдөх уулзалт Төв аймгаас эхэллээ С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна Нийслэлийн төсвийн тодотголын төслийг хэлэлцээд НИТХ-ын ээлжит бус 13 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэн ирэх аравдугаар сард Берлинд нээгдэнэ Монополын эсрэг газрын ажлын хэсэг орон нутагт ажиллалаа
Туулыг хамгаалах минж хоёр өдөр Буянт-Ухаад саатуулагдсан гэнэ
ХБНГУ-аас тээвэрлэгдэн ирсэн 14 минжийг Буянт-Ухаа дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба энэ сарын 16-ны өдөр саатуулжээ. Нийслэлийн байгаль хамгаалах газар, “Туул голд минж нутагшуулах төсөл” ХБНГУ-ын Бавари мужийн Минжийн менежментийн газартай байгуулсан гэрээний дагуу дээрх минжүүд ирсэн аж. Гол нь, ХБНГУ-аас импортын мэдэгдэлгүй улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан нь ийнхүү саатуулагдах үндэс болжээ.
Тухайн үед ХБНГУ-ын мал эмнэлгийн байгууллагаас олгосон хүчин төгөлдөр гэрчилгээ, тээвэрлэлтийн баримт, БОАЖЯ-наас олгосон Монгол Улсад оруулж ирэхийг зөвшөөрч энэ тухай экспортлогч талд хүргүүлсэн албан тоот, Герман улсаас Монгол Улс руу илгээх тухай “Туул голд минж нутагшуулах төсөл”-д илгээсэн захидал зэрэг холбогдох баримт бичигтэй боловч МХЕГ-аас импортын мэдэгдэл аваагүй байсан аж.



 МХЕГ баримт бичгийг хянаж үзээд “Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай” хуулийн 10.1.2 дахь хэсгийг зөрчсөн тул Монгол Улсын Засгийн газрын 2003 оны “Жагсаалт, журам батлах тухай” 173 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хяналт, шалгалт хийх журам”-ын 7.3 дахь заалтын дагуу Буянт-Ухаа дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч А.Баярбат саатуулах арга хэмжээ авчээ. Минж саатуулах хугацаанд Улсын ерөнхий байцаагчийн шийдвэрээр тусгай ажлын хэсэг томилогдож, энэ 16, 17-ны өдрүүдэд минжний ялгадас, хамрын салст, нүдний нуухаас арчдас болон цусны дээжийг авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторт шинжлүүлсэн байна. Шинжилгээгээр гудрага, туулайн вирусын цусан халдвар, эхинококкийн өндөг, авгалдай илрээгүй, эрүүл гэсэн дүн гарсан тул улс хоорондын харилцааг хүндэтгэн үзээд улсын хилээр нэг удаа нэвтрүүлэхийг зөвшөөрсөн гэнэ. Тиймээс цаашдаа нийслэлийн Байгаль хамгаалах газраас энэ талаар анхаарч ажиллахыг тус газраас зөвлөжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан