Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ

Голомт банк харилцагчдынхаа олон улсын төлбөр тооцооны хэрэгцээнд нийцсэн, найдвартай, орчин үеийн дижитал санхүүгийн шийдлүүдийг тасралтгүй санал болгож ирсэн. Энэ хүрээнд олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээнд тэргүүлэгч Visa Worldwide Pte. Limited-ийн Visa Direct P2P болон Paysend PLC байгууллагын Paysend үйлчилгээг амжилттай нэвтрүүлж, харилцагчдадаа олон улсын шилжүүлгийг илүү хялбар, найдвартай гүйцэтгэх боломжийг олгож байна. Ингэснээр харилцагчид SocialPay аппликэйшнийг ашиглан өөрийн Голомт банкны данснаас олон улсын банкны данс руу гадаад гүйлгээ, шилжүүлгийг гар утсаараа хэдхэн хормын дотор гүйцэтгэх боломжтой боллоо.

Visa P2P (Person-to-Person)  үйлчилгээний тухай: Дэлхийн нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагуудын сүлжээгээр дамжуулан гадаад төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгыг 24/7 саадгүй, найдвартай гүйцэтгэх боломжтой. Visa P2P буюу Person-to-Person үйлчилгээ нь хувь хүний картын дугаараар харилцагч хоорондоо шилжүүлэг хийх боломжтой гэдгээрээ Visa B2B үйлчилгээнээс ялгаатай.

Visa Direct P2P үйлчилгээний давуу тал:

  • Хурдан, шуурхай байдал: Олон улсын гүйлгээг илүү богино хугацаанд хүлээн авагчид хүргэнэ.
  • Бага шимтгэл: Харилцагчийн санхүүгийн ачааллыг бууруулж, гадаад гуйвуулгыг хамгийн боломжит, хямд өртгөөр гүйцэтгэнэ.
  • Найдвартай, хялбар ажиллагаа: Хүлээн авагчийн Visa картын мэдээллийг ашиглан дэлхийн аль ч улс руу мөнгөн гуйвуулгыг илүү найдвартай, хялбар илгээнэ.

Paysend үйлчилгээний тухай: Дэлхий 20 гаруй улсын банк руу мөнгөн гуйвуулга илгээх боломжтой. Paysend үйлчилгээ нь дансны дугаараар шилжүүлэг хийх бөгөөд таны шилжүүлэг богино хугацаанд хүлээн авагчид хүрдэг тул гадаад мөнгөн гуйвуулгын хувьд хамгийн хялбар шийдэл гэж хэлж болно.

Үйлчилгээний нөхцөлтэй танилцах бол ЭНД дарна уу.
Paysend үйлчилгээний давуу тал:

  • Хурдан, найдвартай байдал: Олон улсын гуйвуулгыг богино хугацаанд, аюулгүйгээр хүлээн авагчид хүргэнэ.
  • Өргөн хамрах хүрээ: Дэлхийн 20 гаруй улс орны банкны данс руу шууд мөнгөн гуйвуулга хийх боломжтой.
  • Хялбар, ойлгомжтой ашиглалт: SocialPay аппликэйшнээр дамжуулан цөөн алхмаар шилжүүлэг хийнэ.

Үйлчилгээний нөхцөлтэй танилцах бол ЭНД дарна уу.

Харилцагч та Голомт банкны SocialPay аппликэйшнийг ашигладаг бол яг одооноос эхлэн заавал банкны салбарт очихгүйгээр, гүйлгээ хүлээн авах хүртэл 1-3 хоногийг хүлээхгүйгээр олон улсын шилжүүлгийг гар утсаараа хялбар, шуурхай гүйцэтгээрэй.

SocialPay ашиглан Visa P2P гүйлгээ хийх заавартай ЭНД дарж танилцана уу.

SocialPay ашиглан Paysend гүйлгээ хийх заавартай ЭНД дарж танилцана уу.

Та Голомт банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх санал сэтгэгдлээ Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт хандан хүргүүлэх боломжтой.

Сайн сайхныг санхүүжүүлнэ

 

1 Сэтгэгдэл
I was recently scammed out of $53,000 by a fraudulent Bitcoin investment scheme, which added significant stress to my already difficult health issues, as I was also facing cancer surgery expenses. Desperate to recover my funds, I spent hours researching and consulting other victims, which led me to discover the excellent reputation of Capital Crypto Recover, I came across a Google post It was only after spending many hours researching and asking other victims for advice that I discovered Capital Crypto Recovery’s stellar reputation. I decided to contact them because of their successful recovery record and encouraging client testimonials. I had no idea that this would be the pivotal moment in my fight against cryptocurrency theft. Thanks to their expert team, I was able to recover my lost cryptocurrency back. The process was intricate, but Capital Crypto Recovery's commitment to utilizing the latest technology ensured a successful outcome. I highly recommend their services to anyone who has fallen victim to cryptocurrency fraud. For assistance contact Recoverycapital@fastservice.com and on Telegram OR Call Number +1 (336)390-6684 via email: Capitalcryptorecover@zohomail.com you can visit his website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
Хамгийн их уншсан