Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Задгай далайд 13 сар амьдарсан “Робинзон”
bailaa yuu
gereedee butsahig husej bsan gen shu, GEREEDEE hehe
nuguudhuu idchihgyi yu daa
Мексикийн загасчин 37 настай Хосе Сальвадор Альбаренго 2012 оны
арванхоёрдугаар сард аварга загас агнахаар долоон метр хэртэй завиараа
15 настай далайчин Иезекиильтэй хамт задгай далайд гарчээ.

Тэд Мексикийн эрэг орчим явж байтал завиных нь мотор ажиллахаа больж тэднийг Номхон дайлай руу тууж орхиж. Ингээд л тэд зүг чигээ алдан задгай тэнгист модны холтос шиг шидэгдэх нь тэр. Дөрвөн сар хэртэй өнгөрч байхад Иезекийль нь нас барсан байна. Ингээд л задгай далайд ямар ч чиглэл зорилгогүй хөвсөөр өөрийн нь үгээр бол 13 сарын дараа, зарим багцаагаар жил хагасын дараа Мексикээс 10 мянган км-ийн алст Маршаллын арлуудад хүрч очсон байна. Цагдаагийнхан түүний завийг харж олоод өөрийг нь нийслэл Мажурод хүргэжээ.
“Завинаас сахал үсэндээ баригдсан эрэгтэй гарч ирсэн“ гэж цагдаагийн тэмдэглэлд бичжээ. Түүний хувьд хөл нь бүр нарийсан бараг явж чадахгүй байсан. Тэгэхээр тэр удаан хугацаагаар задгай далайд байж хөлөөрөө огт явахгүй байсан хэрэг” гэсэн байна.

Тэрээр энэ хугацаанд улаан гараараа барьсан яст мэлхийн цус ууж, загас идэж хур бороогүй, олзгүй үедээ амьд гарахын тулд шээсээ ууж байсан гэнэ. “Би зүгээр л Мексик рүү, гэрээдээ буцахыг хүсч байлаа. Харамсалтай нь би хаана байгаагаа, хашаа явж байгаагаа мэдэхгүй байсан. Цаг хугацааг ч мартаж зөвхөн өдөр шөнө ээлжилж байгааг л мэддэг байсан. Нэг ч удаа хуурай газар хараагүй, эргэн тойронд дан далай л байлаа” гэж ярьжээ.
Тэрээр сэтгүүлчдэд “Гэрийнхэнтэйгээ уулзана гэсэн итгэл байснаас л би амьд үлдэж чадлаа” гэж хэлсэн байна.

Альбаренго бас ямагт айхгүйг хичээж, бурханд залбирч байсан гэжээ. Маршаллын арлуудын цагаачлалын албаныхан Мексикийн хөршүүдтэйгээ холбоо барьж загасчны талаархи мэдээлэл цуглуулан гэр бүлийнх нь тухай олж мэдсэн байна.

0 Сэтгэгдэл
Uk
Зев тайлбарлаж орчуулахад яаадаг бна Huulj bga yum bol
2014.02.06
2014.02.05
2014.02.05
2014.02.05