Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотноо аймаг, нийслэлийн байгаль орчны хяналтын улсын байцаагч, химийн бодисын асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан чадавхжуулах сургалтыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Байгаль орчин, судалгаа шинжилгээний төвд ө Б.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана Нөөцийн махыг нөхөн нийлүүлэх, малчид өөрсдөө махаа шууд борлуулах лангуу, цэг ажиллуулах боломжийг бүрдүүлэх үүрэг өгөв Таван шарын төмөр зам доогуурх "Нүхэн гарц" төслийн явган зорчигч болон дугуйн замыг хийж дуусгажээ Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна COP17: Орон нутгийн иргэдэд зориулсан бүсчилсэн зөвлөлдөх уулзалт Төв аймгаас эхэллээ С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна Нийслэлийн төсвийн тодотголын төслийг хэлэлцээд НИТХ-ын ээлжит бус 13 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэн ирэх аравдугаар сард Берлинд нээгдэнэ Монополын эсрэг газрын ажлын хэсэг орон нутагт ажиллалаа
БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ БАРИЛГЫН ҮНЭ “ЧӨДӨРЛӨХ НЬ”
Орон сууцтай болох гэсэн иргэдэд “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр батлагдсан нь алтан боломж. Гэсэн ч хөтөлбөр олигтой урагшлахгүй байсаар эхнээсээ иргэд итгэл алдарч эхэлсэн. Тиймээс ЗТБХБЯ, Барилгачдын холбоо  хамтран “Бүтээн байгуулалт ба барилгын салбар” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн салхийг хагалж салбарын сайд Ц. Дашдорж “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт 70 гаруй барилгын компани 69 мянган барилга барихаар бүртгүүлээд байна. Мөн 125 мянган барилгын инженерийн шугам сүлжээг шийдсэн. Хөрөнгийн эх үүсвэр ч хангалттай. Одоо барилгын материалын тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэж, нийлүүлэлт өсөхөөр үнэ нь буурна.  ОССК өөрийн барьж буй “Буянт Ухаа” хороололд үнийн судалгаа хийхэд орон сууцны ам.метр нь 850 мянга байх боломжтой гэж гарсан. Иймээс яамны зүгээс дээрх үнийг барьж буй барилгын компаниудыг дэмжих болно” гэдгийг онцлон  ярь­сан юм. Хэлэлцүүлэгт ОССК, Газ­рын харилцаа геодези зураг зүйн газар,  Барилгын материал үйлд­вэрлэгчдийн холбоо зэрэг байгуул­лагаас төлөөлөл ир­сэн хараг­дав. Шийдвэр гаргах төвш­ний­хөнд хэлэлцүүлгээр дамжуулан саналаа хэлэх гэсэн оролцогчид микрофоныг уралдан авч байгаа нь тулгамдсан олон асуудал бийг харуулж буй хэрэг биз ээ. Барилгын компаниудын зүгээс бидний сана­лыг авч боловсруулчихаад, хэрэгжүү­лэхгүй бараг сонгуулийн мөрийн хөтөлбөр болгочихлоо, сонгуулиас  өмнө хэрэгжинэ гэдэг худлаа юм биш үү хэмээн шүүмжлэх нэгэн ч байв. Хотын удирдлагаас төлөөлж ирсэн нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар “Шинэ бү­тээн байгуулалт” хөтөлбөрийг хэрэг­жүү­лэ­хэд ямар саад тулгарч байгаа  талаар илтгэл тавьсан.  Тэрээр “Бүтээн байгуулалтын ажил эхлэхэд мөнгө нь олддог болсон ч газар нь олдохгүй байна. Офицеруудын ордноос цааш Зайсанд ч сул газар байхгүй. Шилжилт хөдөлгөөн хотынхоо төв рүү чиглэсээр байна шүү” гэдгийг сануулж байлаа. Хэлэлцүүлгийн явцад бүтээн байгуулалтын барилгын ажилд материалын үнэ нэлээд чөдөр болж байгаа гэнэ. Учир нь, жижиг компаниуд ч хаалгаа барихад хүрсэн талаар дурдсан. Тиймээс ч саваа бэлдээгүй байж саалиа бэлдэж буйтай л адил байна гэх үгсийг оролцогчид ам нэгтэй хэлж байлаа. Энэ үеэр C.S.T.H компанийн захирал Б.Жаргалсайхантай уулзсан юм.


Ам.метрийн үнийг сая төгрөгт л барих боломжтой

-“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн талаар саналаа хэлэхгүй юу?
-“Хөтөлбөрт хамрагдах саналаа аль хэдийнэ өгсөн. Компаниудад тавьж байгаа шаардлага нь их өндөр санагдсан. Томоохон барилгын компаниуд бол орчих л байх. Хөтөлбөрийг тийм ч сайн болсон гэж хэлэхгүй.
-Яамны зүгээс барилгын ам,метр талбайн үнийг 840 мянган төгрөгөөр үнэлэх боломжтой гэлээ. Энэ төвшинд барих боломжтой юу?
-Ам.метрийн үнийг сая төгрөгт л барих боломжтой. Гол нь гааль хяналтын байгууллагын татвар өндөр байна. Дээр нь, нэг замаар бараа  орж ирдэг нь хугацаа алдахад хүргэдэг. Гэтэл хугацаа өнгөрөхөөр үнэ нэмэгддэг. Тухайлбал, нэг тонн цементийг сая төгрөгөөр оруулж ирлээ гэж бодоход дээрх зардал нэмэгдээд сая 500 мянга болж байх жишээтэй. Үнийн өсөлтөд тухайн компанийн пиар ч нөлөөлж байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан