Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Бибер марихуан татаад, нисгэгчид хүчилтөрөгчийн баг өмсөхөд хүрчээ
Канадын 19 настай дуучин Жастин Биберийн сууж явсан хөнгөн моторт онгоцны нисгэгчид залуу одын татаж байсан өвсний утаанаас залхаад сүүлдээ хүчилтөрөгчийн баг өмсөхөд хүрчээ. Ингэхгүй бол тэд түүний татаж байсан марихуанаар амьсгалж буудалд буугаад мансууруулах бодисын тестээр хар тамхи хэрэглэсэн гэж гарахад хүрэх байсан гэнэ. Тэгээд ч зорчигчдод нэг биш удаа сануулга өгч хэлсэн ч хариуд нь доромжлол сонссон байна.
Уг нь залуу од өөрийнхөө аав, өөр 10 найзтайгаа хамт зорчиж явж. Онгоцны бүхээг тэр чигтээ өвсний утаагаар бүрхэж байжээ. Зорчигчид онгоцны үйлчлэгч, нисэх багийнхантай тун таагүй харьцаж байснаас кабиныханаа хаалгаг хаахаас аргагүй болсон гэнэ. Зарим хэвлэлд бичсэнээр бол тэнд байсан охид энэ бүхнээс үүдээд цаашид Бибертэй хамт ажиллахаас татгалзсан байна.

Хууль сахиулагчид ирж онгоцонд үзлэг хийж тэдэнтэй ярилцах үед Жастин Бибер үнэхээр марихуан татсан, бүр нэг хүний норм хэмжээнээс илүү татсан, онгоцонд нь ч мансууруулах бодисын хоосон уут байгаа нь илэрчээ. Энэ бүхний эцэст дуучныг бусад зорчигчдын хамт Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх агентлагт шилжүүлсэн байна.

Канадын залуу дуучин сүүлийн үед энэ мэт таагүй явдлын хэд хэдэн дуулианд ороод байгаа юм. Торонтод саяхан лимузин машины жолоочид халдсан бол үүнийхээ өмнөхөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж яваад саатуулагдсан юм.
yanaa ene gertee gantsaaraa deer gardag jijighen zaluu shig bnoo udahgui
ene udahgy chad hiih bha
Канадын 19 настай дуучин Жастин Биберийн сууж явсан хөнгөн моторт онгоцны нисгэгчид залуу одын татаж байсан өвсний утаанаас залхаад сүүлдээ хүчилтөрөгчийн баг өмсөхөд хүрчээ. Ингэхгүй бол тэд түүний татаж байсан марихуанаар амьсгалж буудалд буугаад мансууруулах бодисын тестээр хар тамхи хэрэглэсэн гэж гарахад хүрэх байсан гэнэ. Тэгээд ч зорчигчдод нэг биш удаа сануулга өгч хэлсэн ч хариуд нь доромжлол сонссон байна. Уг нь залуу од өөрийнхөө аав, өөр 10 найзтайгаа хамт зорчиж явж. Онгоцны бүхээг тэр чигтээ өвсний утаагаар бүрхэж байжээ. Зорчигчид онгоцны үйлчлэгч, нисэх багийнхантай тун таагүй харьцаж байснаас кабиныханаа хаалгаг хаахаас аргагүй болсон гэнэ. Зарим хэвлэлд бичсэнээр бол тэнд байсан охид энэ бүхнээс үүдээд цаашид Бибертэй хамт ажиллахаас татгалзсан байна.

Хууль сахиулагчид ирж онгоцонд үзлэг хийж тэдэнтэй ярилцах үед Жастин Бибер үнэхээр марихуан татсан, бүр нэг хүний норм хэмжээнээс илүү татсан, онгоцонд нь ч мансууруулах бодисын хоосон уут байгаа нь илэрчээ. Энэ бүхний эцэст дуучныг бусад зорчигчдын хамт Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх агентлагт шилжүүлсэн байна.

Канадын залуу дуучин сүүлийн үед энэ мэт таагүй явдлын хэд хэдэн дуулианд ороод байгаа юм. Торонтод саяхан лимузин машины жолоочид халдсан бол үүнийхээ өмнөхөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж яваад саатуулагдсан юм.
0 Сэтгэгдэл
2014.02.07
2014.02.06























