Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотноо аймаг, нийслэлийн байгаль орчны хяналтын улсын байцаагч, химийн бодисын асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан чадавхжуулах сургалтыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Байгаль орчин, судалгаа шинжилгээний төвд ө Б.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана Нөөцийн махыг нөхөн нийлүүлэх, малчид өөрсдөө махаа шууд борлуулах лангуу, цэг ажиллуулах боломжийг бүрдүүлэх үүрэг өгөв Таван шарын төмөр зам доогуурх "Нүхэн гарц" төслийн явган зорчигч болон дугуйн замыг хийж дуусгажээ Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна COP17: Орон нутгийн иргэдэд зориулсан бүсчилсэн зөвлөлдөх уулзалт Төв аймгаас эхэллээ С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна Нийслэлийн төсвийн тодотголын төслийг хэлэлцээд НИТХ-ын ээлжит бус 13 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэн ирэх аравдугаар сард Берлинд нээгдэнэ Монополын эсрэг газрын ажлын хэсэг орон нутагт ажиллалаа
ИРЭХ ОНД ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ 15.2 ХУВЬТАЙ БАЙХ НЬ
Ирэх онд уул уурхайн салбарын өсөлт, энэ салбарын бусад салбарт нөлөөлөх нөлөөлөл, шинээр бий болох ажлын байр, гадаадын хөрөнгө оруулалтын тааламжтай нөхцөл, мал аж ахуйн салбарын өсөлт зэргээс шалтгаалан эдийн засгийн өсөлт 15.2 хувьтай байна. Үүнд уул уурхайн салбарын өсөлт 24.8, уул уурхайн бус салбарынх 13.3 хувь байна гэж Засгийн газар үзлээ. Эдийн засгийн өсөлт 2011 онд 17.3 хувийн бодит өсөлттэй гарсан нь уул уурхайн бүтээн байгуулалт, гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн дэлхийн зах зээл дэх өндөр үнэ, цаг агаарын таатай байдалтай холбоотой  байлаа.  
Тэгвэл ирэх онуудад эдийн засаг өсч байгаатай холбоотойгоор инфляц 13.1 хувьтай байх таамаглал дэвшүүлсэн байна. Цаашид суурь инфляцыг барих Засгийн газрын бодлого, арга хэмжээ, эрэлтийг дэмжих бодлого барихгүй гэвэл инфляцыг нэг оронтой тоонд оруулах боломжтой гэсэн эерэг төсөөлөл гарчээ.
Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт үргэлжлэх, дэд бүтэц, бусад томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хөрөнгийн урсгал, алт, зэсийн дэлхийн зах зээлийн эрэлт, үнэ өсөх зэргээс шалтгаалан валютын ханш ирэх онуудад чангарах төлөвтэй байна.  
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон түүнийг дагалдах хуулийн /Хүний хөгжил сангийн тухай гэх мэт/ төслийн тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, гишүүдийн гаргасан саналыг тусгаж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан