Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Берлиний кино наадамд азиуд ноёлов
Хятадын уран бүтээлчдийн “Хар нүүрс, нимгэн мөс” хэмээх кино Берлиний кино наадмын дээд шагнал Алтан баавгайн эзэн болжээ. Цуврал аллагын мөрөөр шалгаж яваа мөрдөгчийн тухай өгүүлдэг энэ кино алтан баавгай хүртээд зогсохгүй гол дүрийн жүжигчин Лиао Фан нь шилдэг эрэгтэй дүрийн шагнал авсан байна. Тэгвэл шилдэг эмэгтэй дүрийн шагналыг Японы “Бяцхан байшин” киноны жүжигчин Харү Куроки хүртэж, энэ удаагийн Берлиний кино наадамд азиуд ноёллоо. Харин кино наадмын үлдсэн гол шагнал болох шилдэг найруулагчаар Америкийн “Boyhood” киноны найруулагч Ричард Линклэйтер тодорчээ.
Гэхдээ дэлхийн кино урлагийн хамгийн эртний бөгөөд нэр хүндтэй энэ кино наадамд энэ жил тийм ч хүчтэй өгүүлэмжтэй уран бүтээлүүд орж ирсэнгүй хэмээн шүүмжлэгчид үзэж байна. Наадмын 11 өдөр 400 гаруй кино дэлгэцнээ гаргаснаас 23 нь уралдааны категориудад нэр дэвшжээ.

Хятадын уран бүтээлчдийн “Хар нүүрс, нимгэн мөс” хэмээх кино Берлиний кино наадмын дээд шагнал Алтан баавгайн эзэн болжээ. Цуврал аллагын мөрөөр шалгаж яваа мөрдөгчийн тухай өгүүлдэг энэ кино алтан баавгай хүртээд зогсохгүй гол дүрийн жүжигчин Лиао Фан нь шилдэг эрэгтэй дүрийн шагнал авсан байна. Тэгвэл шилдэг эмэгтэй дүрийн шагналыг Японы “Бяцхан байшин” киноны жүжигчин Харү Куроки хүртэж, энэ удаагийн Берлиний кино наадамд азиуд ноёллоо. Харин кино наадмын үлдсэн гол шагнал болох шилдэг найруулагчаар Америкийн “Boyhood” киноны найруулагч Ричард Линклэйтер тодорчээ. Гэхдээ дэлхийн кино урлагийн хамгийн эртний бөгөөд нэр хүндтэй энэ кино наадамд энэ жил тийм ч хүчтэй өгүүлэмжтэй уран бүтээлүүд орж ирсэнгүй хэмээн шүүмжлэгчид үзэж байна. Наадмын 11 өдөр 400 гаруй кино дэлгэцнээ гаргаснаас 23 нь уралдааны категориудад нэр дэвшжээ.

0 Сэтгэгдэл























