Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
“Таталцлын хүч” БАФТА-гийн шагналыг түүлээ
Британийн шилдэг кино шалгаруулах БАФТА-гаас “Таталцлын хүч”, “12 жил боолчлолд” кино гол шагналуудыг нь түүлээ. Жүжигчин Сандра Баллокын гол дүрд нь тоглосон “Таталцлын хүч” кино визуал эффект, зураг авалт, дууны найруулга, хөгжмийн номинацад шагнал хүртсэний дээр шилдэг найруулагчийн шагналыг нь авчээ. Тус киног Альфонсо Куарон найруулсан юм.
Тэгвэл БАФТА-гийн шилдэг киногоор “12 жил боолчлолд” кино тодорч, тус киноны гол дүрийн жүжигчин Чиветел Эжиофор шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртсэн байна. Харин эмэгтэй гол дүрийн шагналыг “Цэнхэр мэлрэг” киноны дүрээрээ Кейт Бланшет авчээ.

Харин туслах дүрийн тухайд эрэгтэйн төрөлд “Ахмад Филлипс” киноны Бархад Адби, эмэгтэйн төрөлд “Америк луйвар” киноны Женнифер Лоренс нар тэргүүлжээ. Өнгөрсөн онд дэлгэцнээ гарсан кинонуудаас үзэгчдийн таашаалд ихээхэн нийцсэн “Агуу Гэтсби” кино дизайны хоёр ч номинацыг өөрийн болгожээ. Хүүхэлдэйн кинонуудаас “Frozen” тэргүүлж, шилдэг хүүхэлдэйн киногоор нэрлэгдсэн байна.
Британийн шилдэг кино шалгаруулах БАФТА-гаас “Таталцлын хүч”, “12 жил боолчлолд” кино гол шагналуудыг нь түүлээ. Жүжигчин Сандра Баллокын гол дүрд нь тоглосон “Таталцлын хүч” кино визуал эффект, зураг авалт, дууны найруулга, хөгжмийн номинацад шагнал хүртсэний дээр шилдэг найруулагчийн шагналыг нь авчээ. Тус киног Альфонсо Куарон найруулсан юм. Тэгвэл БАФТА-гийн шилдэг киногоор “12 жил боолчлолд” кино тодорч, тус киноны гол дүрийн жүжигчин Чиветел Эжиофор шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртсэн байна. Харин эмэгтэй гол дүрийн шагналыг “Цэнхэр мэлрэг” киноны дүрээрээ Кейт Бланшет авчээ.

Харин туслах дүрийн тухайд эрэгтэйн төрөлд “Ахмад Филлипс” киноны Бархад Адби, эмэгтэйн төрөлд “Америк луйвар” киноны Женнифер Лоренс нар тэргүүлжээ. Өнгөрсөн онд дэлгэцнээ гарсан кинонуудаас үзэгчдийн таашаалд ихээхэн нийцсэн “Агуу Гэтсби” кино дизайны хоёр ч номинацыг өөрийн болгожээ. Хүүхэлдэйн кинонуудаас “Frozen” тэргүүлж, шилдэг хүүхэлдэйн киногоор нэрлэгдсэн байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл























