Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
Жагсаал дундаас хайраа олсон нь
Украйнд гурван сар гаруй үргэлжилж, эцэстээ Ерөнхийлөгч В.Януковичийг суудлаас нь унагасан эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөн 100 шахам хүний аминд хүрсэн гэдэг мэдээлэл гараад байгаа. Гэвч энэ жагсаал цуглаан бүх хүний хувьд зөвхөн нулимс, цус урсгасан хар бараан явдал байсангүй. Лидия Панкив хэмээх 24 настай эмэгтэй энэ л жагсаал цуглааны үеэр хайраа олжээ. Тэгэхдээ бүр цагдаа залууд дурласан гэнэ.
Лидия жагсаалын үеэр амиа алдсан хоёр найзынхаа үхэлд эмгэнэн гашуудсандаа эрх баригчдын эсрэг жагсаалд нэгдсэн байна. Тэрээр хамгаалалтад эгнээд зогссон цагдаа нарын өмнө эсэргүүцлийн үгээ хэлж байх үед нэгэн найз нь түүний гар утас руу залгажээ. Тэд хоорондоо ярьж чадахгүй байсан тул Лидия найздаа өөрийнхөө өөр нэг утасны дугаарыг өгсөн байна. Чимээ шуугиан ихтэй байсан учраас тэр хоёр ч удаа чангаар утасны дугаар хэлж өгчээ.

Гэтэл түүний утсанд найзаас нь биш, огт танихгүй хүнээс мессэж ирсэн байна. Тэр мессэжинд “Би чиний өмнө зогсч байсан цагдаа нарын нэг байна. Чамайг найздаа утасныхаа дугаарыг өгөх үеэр цээжлээд авсан юм. Би нэрийг чинь ч мэдэхгүй. Гэхдээ чиний хүчирхэг эсэргүүцэлд автаад бид хамгаалалтаа хойшлуулах үед чамтай гэрлэмээр байгаагаа би ойлгосон. Андрей” гэж бичсэн байжээ.
Лидиягийн цогтой тэмцэл цагдаа залуугийн сэтгэлийг байлдан дагуулжээ. Тэд мессэжээр танилцаад, анхны болзоогоороо жагсаал цуглааны хөлд эмх замбараагүй болсон талбай дээр уулзжээ. Лидия одоо хүртэл яагаад танихгүй залуугийн уулзах хүсэлтэд зөвшөөрснөө мэдэхгүй байгаа ч Андрейтай уулзмагцаа л анхны харцаар дурласан гэнэ.


ЗӨВ ШҮҮ
Үүнийг өнгөц харахад нэгэн гэнэн хайрын цагаахан түүх мэт харагдавч цаагуураа хүмүүст ялангуяа хүүхэд, залуучуудын сэтгэл зүйд бослого, тэмцлийг сурталчилсан өнгө аяс цухалзаад байх шиг санагдах юм. /Тэгж болдог ч юм шиг, эсхүл тэгж үзмээр ч юм шиг сэдэл төрүүлэхүйц байдалтай/
goy yum be
gaihaltai
Украйнд гурван сар гаруй үргэлжилж, эцэстээ Ерөнхийлөгч В.Януковичийг суудлаас нь унагасан эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөн 100 шахам хүний аминд хүрсэн гэдэг мэдээлэл гараад байгаа. Гэвч энэ жагсаал цуглаан бүх хүний хувьд зөвхөн нулимс, цус урсгасан хар бараан явдал байсангүй. Лидия Панкив хэмээх 24 настай эмэгтэй энэ л жагсаал цуглааны үеэр хайраа олжээ. Тэгэхдээ бүр цагдаа залууд дурласан гэнэ. Лидия жагсаалын үеэр амиа алдсан хоёр найзынхаа үхэлд эмгэнэн гашуудсандаа эрх баригчдын эсрэг жагсаалд нэгдсэн байна. Тэрээр хамгаалалтад эгнээд зогссон цагдаа нарын өмнө эсэргүүцлийн үгээ хэлж байх үед нэгэн найз нь түүний гар утас руу залгажээ. Тэд хоорондоо ярьж чадахгүй байсан тул Лидия найздаа өөрийнхөө өөр нэг утасны дугаарыг өгсөн байна. Чимээ шуугиан ихтэй байсан учраас тэр хоёр ч удаа чангаар утасны дугаар хэлж өгчээ.

Гэтэл түүний утсанд найзаас нь биш, огт танихгүй хүнээс мессэж ирсэн байна. Тэр мессэжинд “Би чиний өмнө зогсч байсан цагдаа нарын нэг байна. Чамайг найздаа утасныхаа дугаарыг өгөх үеэр цээжлээд авсан юм. Би нэрийг чинь ч мэдэхгүй. Гэхдээ чиний хүчирхэг эсэргүүцэлд автаад бид хамгаалалтаа хойшлуулах үед чамтай гэрлэмээр байгаагаа би ойлгосон. Андрей” гэж бичсэн байжээ.
Лидиягийн цогтой тэмцэл цагдаа залуугийн сэтгэлийг байлдан дагуулжээ. Тэд мессэжээр танилцаад, анхны болзоогоороо жагсаал цуглааны хөлд эмх замбараагүй болсон талбай дээр уулзжээ. Лидия одоо хүртэл яагаад танихгүй залуугийн уулзах хүсэлтэд зөвшөөрснөө мэдэхгүй байгаа ч Андрейтай уулзмагцаа л анхны харцаар дурласан гэнэ.


0 Сэтгэгдэл
2014.02.26
2014.02.26
2014.02.26
2014.02.26



















